Сэлэнгэ аймгийн голомт хумигдаж, батлагдсан 217 тохиолдлын 193 нь бүрэн эдгэрчээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/сэлэнгэ.jpg

Сэлэнгэ аймгийн том голомт хумигдаж, тус аймагт батлагдаад байсан 217 тохиолдлын 193 нь буюу 89% нь  бүрэн эдгэрч хяналтаас гарчээ.

Одоо эмчилгээний дараах сувиллын хяналтад 12, гэрийн ажиглалтад 13 иргэн байгаа юм байна.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 иргэн эмчлүүлж байгаагаас маргааш 3 иргэн сувиллын хяналт руу шилжих гэж байгаа талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.