Аюулт үзэгдэл, ослын 239 удаагийн дуудлага бүртгэгджээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/аюулт үзэгдэл.jpeg

Монгол Улсын хэмжээнд 01 дүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 30 суманд нийт 239 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Эдгээр дуудлагын 166 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 63 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 1 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 4 иргэн  нас барсан, гэмтсэн бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

legacy:Амараа зураг/maro/обег мэдээлэл 01.png