Нийт 86 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/3-2020-11-18-130547-1707282150.jpeg

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр нийт 835 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.

Нийт дуудлага мэдээллийн 702 нь зөрчлийнх бол хулгайлах гэмт хэргийн ес, гэр бүлийн хүчирхийллийн 88, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 34, гэмт хэргийн шинжтэй 56, хүний биед халдсан 40 дуудлага мэдээлэл ирсэн байна. Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 86 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 38 зөрчил илрүүлжээ.

legacy:hereglesen zurag/хуху.jpg