Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БНХАУ-аас нутаг буцах иргэдийг бүртгэж эхэлжээ
00

Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газар (ДТГ)-аас шинэчлэн, УОК-т хүргүүлэхээр ажиллаж байгаатай холбогдуулан нутаг буцах хүсэлтэй хүмүүсийн бүртгэлийг шинээр хийхээр болжээ.
Иймээс нутаг буцах хүсэлтэй иргэд ажлын өдрүүдийн 09.00-17.00 цагийн хооронд өөрийн оршин сууж буй хот, мужийг хамаарч буй ДТГ-т хандан, 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн дотор бүртгүүлэх шаардлагатай юм.
Бээжин дэх ЭСЯ: 18515969636
Хөххот дахь ЕКГ: 17678002262
Шанхай дахь ЕКГ: 13162982596
Эрээн дэх КГ: 15647964334
Манжуур дахь КГ: 17847012428


.webp)
