Дулааны цахилгаан станцуудад Багануурын нүүрс 8-12 хоногийн нөөцтэй

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/дулааны цахтлгаан станц.jpg

Дулааны цахилгаан станцуудын гаднах Багануурын уурхайн нүүрс нэгдүгээр сарын 11-ний байдлаар 8-12 хоногийн нөөцтэй байна.

“Багануур” ХК энэ оны нэгдүгээр сарын эхний 10 хоногт 2210 вагон нүүрс ачихаар төлөвлөснөө 137 вагоноор давуулан биелүүлжээ. Хүйтний эрч чангарсан, иргэдийн дулаан, эрчим хүчний төлбөрийг төрөөс төлж байгаа ид ачааллын үед хоногт дунджаар 234 вагон нүүрс ачин, төвийн бүсийн дулааны станцуудад нийлүүлж байгаа юм.