Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Зам тээврийн ноцтой ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр 0151 дүгээр цэргийн ангийн хойд замд 2021 оны нэгдүгээр сарын 12-ны 01:00 цагийн орчимд Toyota prius маркийн автомашин Hino Ranger маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ.
Ослын улмаас Toyota prius маркийн автомашины жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирсон байна.
Иймд иргэд жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөн, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулъя хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.



