БНСУ-аас 165 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/тусгай үүргийн онгоц.jpeg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр (2021.01.15) 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт буух хуваарьтай байна.

Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд жирэмсэн-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-7, өндөр настан-1, эрүүл мэндийн шалтгаантай-20, ар гэрийн гачигдалтай-94, саатуулах байранд байсан-40 иргэн байгаа юм. Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.