Эмээлтэд уурхайн тэсэлгээ хийснээс чичирхийлэл мэдрэгджээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/чичирхийлэл.jpg

Нийслэлд өнөөдөр /2021.1.17/ дахин газар хөдөллөө гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна.

Энэ тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газарзүй геоэкологийн газрын мэргэжилтэн М.Долгормаа:

“Өнөөдөр 13:00 цагт Эмээлт орчимд 1.4 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн. Энэ нь зөвхөн тусгай зориулалтын багажинд л мэдрэгддэг. Харин 3.5 магнитудаас дээш бол багажнаас гадна иргэдэд мэдрэгддэг. Одоогоор өөр газар хөдлөлт бүртгэгдээгүй байна. Уг шалтгаан нь Эмээлтээс хойш орших уул уурхайн компани тэсэлгээ хийснээс үүссэн чичирхийлэл юм” хэмээжээ.