Замын-Үүдийг “Эрүүл бүс” болгон зарлалаа

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/замын-үүд.jpg

Дорноговь  аймгийн Замын-Үүд суманд коронавирусний халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 30 хоносон тул Улсын Онцгой комиссоос “Эрүүл бүс” болгон зарлах талаар албан бичиг ирүүлжээ.

Тиймээс тус сумаас зорчих иргэдээс асуумж авч шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нийслэл болон бусад аймаг, орон нутагт нэвтрүүлэхээр  болсон байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Замын-Үүдэд корона вирусний халдварын тохиолдол илэрч хөл хорио тогоож байсан юм.