Орхон аймагт төгсөх ангийн сурагчид танхимаар давтлага авах боломжтой боллоо

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Орхон аймаг ОК.jfif

Өнөөдөр Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ:

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги буюу төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг 1 хичээлийн танхимд 10 сурагчтайгаар  халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тодорхой цагийн хуваарьтайгаар зохион байгуулах. 

Нэг удаа 12 хүнээс хэтрүүлэхгүйгээр спорт зааланд тоглох болон 1 удаа 10 хүн буюу 1 хүнд 4м/кв талбай ноогдохоор тооцож секц, дугуйлан, сургалт, хэлэлцүүлэг, семинар, курс, саун, дамжаа, фитнесс, спиннингээр хичээллэх үйл ажиллагааг өглөө 10.00 цагаас орой 20.00 цагийн хооронд зохион байгуулах. 

Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд  архи согтууруулах ундааг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрсөн хугацааг  2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах. 

Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа (рестораны архи согтууруулах ундааны үйлчилгээ, баар,  караоке, паб)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах. 

Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (хичээл, цугларалт, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уралдаан тэмцээн)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах.