Говьсүмбэр аймаг “Эрүүл бүс” болжээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/говь-сүмбэр.jpg

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-нд Говьсүмбэр аймагт коронавирусний халдварын анхны тохиолдол илэрч байсан бол үүнээс хойш нийт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байдаг.

Энэ хугацаанд батлагдсан дөрвөн тохиолдлын ойрын хавьтлын 165 хүнийг, дам хавьтлаар 381 хүнийг бүртгэж хяналтад авч шинжилгээ хийж, шаардлагатай эмнэлгийн үйлчилгээ үзүүлжээ.

Халдвар бүртгэгдсэн сүүлийн тохиолдлоос хойш  49 хоногт халдвар илрээгүй тул Говьсүмбэр аймаг “Эрүүл бүс” болж байгаа талаар аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мөнх-Од мэдээлэв.

Энэ хугацаанд аймгийн хэмжээнд нийт 12202 хүнд түргэвчилсэн оношлуураар оношилгоо хийжээ.