Өргөө амаржих газрын яаралтай тусламжийг бусад эмнэлэгт шилжүүлэв

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/өргөө амаржих.jpg

ЭМЯ-ны мэдээлснээр, Нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг 2021 оны нэгдүгээр сарын 19-20-нд бусад эмнэлэгт шилжүүлэхээр болжээ. Тодруулбал,

Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Гурван гал эмнэлэг,

Чингэлтэй дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд-Амгалан амаржих газарт

Хан-Уул дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Өргөө амаржих газрын тусгайлан бэлтгэсэн байранд үзүүлэх юм.