НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гарагт болно

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/нөатт.jpg

НӨАТ-ын урамшууллын энэ оны анхны сугалааны тохирлын нэвтрүүлэг нэгдүгээр сарын 24-ний ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдах юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдаа хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг байна.