FACELOOK: Жижүүрээс намын ДАРГА хүртэл дэвшсэн, 32 дахь "Ерөнхий сайд" Л.Оюун-Эрдэнэ

Facelook
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 8 мин 26 сек
540
legacy:Zasag Oyun-Erdene/OyunErdene.jpg

Монгол Ардын намын шинэ даргаар сонгогдсон Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Facelook-ийг бэлтгэн хүргэж байна. 1980 онд төрсөн тэрбээр 21 настайдаа Хэнтий аймгийн Бэрх сумынхаа Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллажээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа "21 настайгаасаа өдийг хүртэл 10 хоног тайван амрахгүйгээр зүтгэжээ" гэсэн байна. Мөн түүнийг намын даргаар томилогдох Бага хурлын өмнө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Жижүүрээс намын дарга хүртэл явж байна" гэж тодорхойлоод амжсан билээ. Ер нь түүн шиг хурдтай карьер хийсэн улстөрч бараг л байхгүй. Ингээд түүний "завгүй" түүхтэй танилцана уу...

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/3.JPG

Л.Оюун-Эрдэнэ 1980 оны 6 сарын 23-ны өдөр төржээ. Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн ч Хэнтий аймгийн Бэрх тосгонд өссөн.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/2.JPG

Аав ээжээс хоёулаа. Ээж нь хөгжимчин, аав нь зураач.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/1.JPG

Таван нас хүртлээ хэл ороогүй хүүг гэрийнхэн нь тусгай сургуульд сургахаар төлөвлөж байхад нь түүний өвөө “Миний хүүгийн сонсгол зүгээр юм чинь заавал ярих ёстой” хэмээн яриулах гэж уйгагүй оролддог байжээ.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/5.JPG

Түүний анх хэлсэн үг “Бороо орж байна ээж ээ”. Тэрбээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байх Аварга тосон рашаан дээр очсон байх үедээ ийнхүү хэлд орсон байна.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/021.jpg

Л.Оюун-Эрдэнэ: Би өвөө дээрээ өссөн. Өвөө маань Бэрхийн сүсэгтний холбооны тэргүүн, лам хүн байлаа. Батноров сумын Шадивдаржаалин хийдийн хамба лам хүн байсан. Миний өвөө миний өнөөдрийнх хүртэлх амьдралыг бүтээсэн хүн. Одоо ч хүүтэйгээ хамт байгаа гэдэгт би итгэдэг.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/7.JPG

1980-аад оныхонд бүгдэд нь иймэрхүү найзуудын зураг бий л биз дээ...

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/20.JPG

МҮОНРТ-д “Охид хөвгүүд” нэвтрүүлэг хөтлөдөг байсан. Гэхдээ 10 жилд сурч байхдаа нийгмийн хэт идэвхитэй сурагч байсан бөгөөд телевизийн хөтлөгч, яруу найрагч, лимбэчин түүгээр ч барахгүй Скаутын дарга хүртэл хийж явжээ.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/13.JPG

Дунд сургуульд байхад надад хамгийн ихээр тусладаг байсан хүн бол ангийн минь охин Туул. Туул бид хоёр бага ангиасаа найзалж, наймдугаар ангиасаа үерхээд, оюутан байхдаа гэрлэж, хоёр хөөрхөн хүүтэй болсон. Эхнэр минь олны өмнө гарч, нэр хүнд хөөх дургүй хүн. Намайг гишүүн болсноос хойш манай өрөөнд нэг ч удаа ирж үзээгүй.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/14.JPG

Хоёр хүү маань хоёулаа хоёрдугаар сарын 22-ны өдөр төрсөн учраас найзууд минь намайг “Төлөвлөгөөтэй аав” хэмээн хочилдог.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/16.JPG

Конкурс өгөөд МУБИС-ийн Спортын сэтгүүлчийн анги авсан ч спортын сэтгүүлч болмооргүй байсан учраас өөрийнхөө хүндэлдэг Дармын Батбаяр багш дээрээ очиж “Бэрс” дээд сургуулийн сэтгүүлчийн ангид элсэн орсон.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/18.JPG

Нэгдүгээр курст ордог жил Туулын төрсөн дүү насбарж, би хотод, Туул сумандаа нэг жил амьдарсан. Тэр үед л Туулаас өөр бүсгүй миний зүрх сэтгэлд байхгүй гэдгийг хамгийн ихээр мэдэрсэн дээ...

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/19.JPG

Их сургуулийн дипломоо гардан аваад байсан үе...

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/17.JPG

“Бэрс” дээд сургуулиас “гоо зүй” хэмээх томоос том ойлголтыг олж авсан. Миний хувьд гоо зүй гэдэг бол Алсын хараа...

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/25.JPG

Сургуулиа төгсч сумдаа очоод Тамгын газрын галчаар 10 хоног ажилласан нь ажлын гарааг эхлүүлсэн түүх юм. Энэ бол ажил голж шилдэг эсэхийг минь шалгасан шалгуур байсныг хожим мэдсэн.
2006 онд Нутгийн миний Лхагваа дарга утсаар ярьж “Миний дүү өөрийнхөө төрсөн нутагт ирж надтай хамт ажиллахгүй юм уу” гэсний дагуу 21 настайдаа Бэрх сумынхаа Засаг даргын тамгын газарт ажиллах боломж гарсан.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/2001.JPG

21 насандаа Бэрх сумынхаа сургуулийн захирлыг, хичээлийн эрхлэгчтэйгээ дагуулан Улаанбаатарт ирж Дэлхийн зөн байгууллагын суурин төлөөлөгч Уоррэнтэй уулзаж, бэлдсэн итгэлээ танилцуултал өмнөөс нь “Чи хэдэн настай вэ, ямар ажил хийдэг вэ” гэх асуулт асуусан байна. 21 настайдаа Засаг даргын тамгын газрын дарга хийж, сумынхаа сургуульд олон улсын төсөл хөөцөлдөж явсан түүнд Уоррэн санал тавьж, Хэнтий аймаг дахь Дэлхийн Зөнгийн салбар болох Хан Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн багийн ахлагчаар ажиллаж эхлэв.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/024.jpg

2005 он бас миний хувьд сонин он байсан. Маш их сорилттой мөртлөө маш олон юм бас болж өнгөрсөн. Хэзээ ч мартагддаггүй нэг тийм жил байдаг даа, хүний амьдралд. Тэр үед би 25 настай байлаа. Өвөө маань 2005 онд хүнд өвдөж, удалгүй бурхны орондоо явсан. Өвөөтэйгөө хамт, өвөөгөөсөө өөр ертөнц бараг мэдэхгүй шахам өссөн миний хувьд энэ явдал маш том цохилт болж байсан л даа. Миний амьдралын хамгийн чухал хүн байсан.
/Тэрбээр 2015 онд өөрийн пэйж хуудсаа нээсэн бөгөөд пэйждээ энэхүү 2005 оны зургаа хамгийн анх оруулж байжээ/

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/7b8e35d6-5c95-4851-8754-23b52664c9ac.jpeg

2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж “Баянзүрх-нэг зүрх” аяныг санаачлан эхлүүлж байсан нь улмаар сонгуулийн кампанит ажлын уриа болж орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид ялалт байгуулж байв.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/23.jpg

2005 онд “Алсын хараа” номоо бичиж 2016 онд 10 дахь хэвлэлтийн баярыг хийсэн. Ном худалдаанд гарсан даруйдаа бэстселлэрээр олон удаа шалгарч байв.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/019.jpg

2015 онд “Азийн хүлэг улс” номоо бичсэн.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/022.jpg

“Мөрөөдөл таны хүсч байгаагаас илүүг өгдөг гэдэгт итгээрэй. Цаг хугацаа урсан өнгөрдөггүй, харин цаг хугацаанд бидний амьдрал, залуу нас урсан өнгөрдөг. Маргаашийн амжилт бол өнөөдөр таны гарт байгаа цаг хугацаа гэдгийг битгий мартаарай. Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй, шинэ Монголын Залуу Үе Та!!!“

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/намзх.JPG

Ардын намын залуу лидер
2009 онд Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдов. Намын нэрээс эхлээд олон түвшинд шинэчлэл ус агаар мэт хэрэгтэй байгаа ойлгосон залуу "Агенда 6" хөтөлбөрийг санаачилсан юм. 2010 онд намын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож “Би бодохдоо”, “Анхаа Хулангийн асуудал“, “Залуу манлайлал" үндэсний хөтөлбөр, “Залуус хөгжлийн төв”-ийг байгуулж байв. 2015 онд ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөх үед залуучуудын байгууллагын насны хязгаарыг 35 хэвээр байлгах байр сууриндаа бат зогссон.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/намын 2012.JPG

2011 онд Нарийн бичгийн даргаар, 2012 онд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажилласан.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/139800733_269795791151838_4315513125703450929_n.jpg

Дуучин Базарсадын Болдбаатартай насан багаас нөхөрлөсөн анд...

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/21.jpg

2012 онд их хурлын сонгуульд АН ялалт байгуулсны дараа Харвард Кеннидийн их сургуульд төрийн удирдлагаар мастерт сурч эхэлсэн. Манай улсаас эл сургуулийг өмнө нь Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ганцаараа дүүргэсэн байдаг бол ийнхүү Л.Оюун-Эрдэнэ төгсснөөр тус сургуулийг төгссөн хоёрдох хүн боллоо хэмээн тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/13308165_673200542836523_3286103635056372129_o.jpg

Д.Гантулгын хувьд бол миний олон жилийн өмнөөс таньдаг хуурай дүү маань. Д.Гантулгад авах сайн чанарууд олон байдаг. Саяхан надтай ах дүү нар нь орж ирж уулзаад Оюун-Эрдэнээ чиний ярьдаг шударга ёс Д. Гантулга дээр л үйлчиллээ дээ. Бусад нь хаана байна гэсэн. Энэ үгийг сонсоод би бүтэн хоёр шөнө унтаж чадаагүй...

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/016.jpg

2016 онд УИХ-ийн сонгуульд нэр дэвшихэд хүргэсэн шалтгаан бол өнөөдрийн нийгмийн байдал байсан. Би мөрийн хөтөлбөрөө ХҮН-АЖИЛ-МАЛ гэж тодорхойлно.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/018.jpg

"Бусадтай жишихэд Л.Оюун-Эрдэнэ төр түмний төлөө зүтгэх ачаагаа бусдаас эрт үүрч, эрт сэдсэн нэгэн билээ... Өөрөөр хэлбэл итгэл даахтай болж эрийн цээнд, төрийн цээнд хүрсэн "Шинэ хүн" яах аргагүй мөн..." Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ Бавуугийн ЛХАГВАСҮРЭН

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/4961a288a51eb8b658f86bc07f6fbe40.jpg

Ерөнхийлөгчийн сонгууль бол хүнд сонгууль байсан. Манай монголчуудын нөгөө нэг Сталин хүүд таван морь өгье, Гитлерт хоёр морь өгье гэдэг ерөнхий философи дандаа л үйлчилж байсан шүү дээ...

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/014.jpg

Л.Оюун-Эрдэнэ: "Дэлхийн Зөн"-д ажиллаж байхдаа нэг клип хийлгэх гээд Б.Баатартай уулзаж байв. Харахад нэг л төстэй нөхөр өөдөөс адилхан стильтэй юм яриад байх сонин л санагдаж байсан. Гэхдээ тухайн үед ах дүү гэдгээ мэдээгүй л дээ. Бүр хожим өвөө маань тэнгэрт халихийн өмнөхөн Б.Баатар бид 2 ах дүүгээ мэдэлцэж байсан юм. Ах маань удам залгасан урлагийн хүн. Надад авъяас бол байхгүй. Би зүгээр л урлагийг бага сага мэдэрдэг хүн.
Би ахдаа хайртай. Сайн дүүтэй азтай ах байгаасай гэж би боддог юм.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/26.png

Хамгийн хүнд үед ах маань л байдаг. Учир битүүлэг өвдөж, хөл гэнэт гишгэж болохоо байчихаад хүмүүст шоолуулан шоглуулан явж байхад ах маань л намайг үүрээд эмнэлэг рүү явж байлаа. Намайг чинь Баатар ахаас өөр хүн өргөж дийлэх ч үгүй шүү дээ. Ахынхаа нуруун дээр нь үүрүүлчихээд, аахилж уухилаад явж байгааг нь харах тэр мэдрэмж бол зүгээр юугаар ч илэрхийлж болохгүй тийм дотоод ертөнцөд болдог зүйл юм билээ. Ахдаа би хайртай. Авьяасаа уртын юманд л зориулаасай гэж чин сэтгэлээсээ хүсч, залбирч явдаг даа.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/010.jpg

2019 оныг 2017, 2018 оноос салгаж харж болохгүй л дээ. Ордон дотроос би зөндөө орилсон байхгүй юу. Улаан цайм шударга биш байгаа, Монгол орныг маш хүнд байдалд оруулчихаад ерөөсөө хариуцлага хүлээхгүй замхарч алга болдог нэг тийм найрааны байдал...

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/unnamed (1).jpg

2019 он бүхэлдээ намайг ажил хэргийн орчноос харуулсан он болсон. Зөвхөн тэр тавцнаас л би харагдаж байсан. Жагсаал хийгээд л, тэмцэл хийгээд л... Их Хурлын даргаа огцруулаад л... Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах боллоо. Нэг талаасаа албан тушаалын төлөө байсан юм шиг ч ойлгогдсон байж магадгүй. Хэтэрхий олон талтай үйл явдлуудын дунд ажиллалаа.

legacy:Амараа зураг/оюуу.jpg

У.Хүрэлсүх дарга "Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд чамд би үүрэг өгч байна. Ярьж, мөрөөдөж байсан зүйлээ одоо хий. Хугацаа богино байгаа ч чамд боломж байгаа. Одоо яриад байгаа шударга ёсоо өөрөө тогтоо. Надтай хамтарч ажилла" гэж хэлсэн...
/ЗГХЭГ-ын даргаар томилогдон тамгаа хүлээж авч буй мөч/

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/ryi.jpg

2019 он. АТГ-ын гадаа: Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын хэрэг шийдэгтэл би чуулганд суухгүй”

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/012.jpg

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр...

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/a9ae19c5ca226c57fd13281c03a32d90.jpg

Скандал: Сайхан хүүхэн хараад санаа алддаггүй эр хүн бол зөвхөн би энэ тэр гэж худлаа ярихгүй ээ. Ё.Нямжавтай холбоод л бичих юм. Манай залуучуудын холбооны ёстой муухан эрээс илүү бүсгүй шүү. Надаар оролдож болноо, гэхдээ зүгээр явж байгаа эмэгтэй хүнийг битгий оролд. Өөрийнхөөрөө л амьдралыг туулж яваа нэг хувь хүн.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/117528852_1642040009308176_6474168221389240204_n.jpg

Чингис хааны өв соёлын дэргэдэх “Андлалын өргөө” цогцолборын загварыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэмбилэг гаргасан бол уг төслийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санаачилсан байдаг.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/011.jpg

"Андлалын өргөө"-ний барилгын ажил эхлэх үеэр... уг төсөл хэрэгжихэд 5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/006.jpg

Би яаж ч хичээгээд У.Хүрэлсүх эсвэл Г.Занданшатар гэдэг хувь хүн шиг байж чадахгүй шүү дээ. Харин би Л.Оюун-Эрдэнэ шиг л байж чадах байх.

legacy:Амараа зураг/Замын хөдөлгөөн QR/оюу-эрдэнэ/020.jpg

Амьдрал бол урсан өнгөрч буй лаа биш, харин агшин төдийд гарт чинь баригдаж буй шидэт бамбар юм. Түүнийг хэн нэгэнд дамжуулан өгөхөөсөө өмнө чадах хэрээрээ дүрэлзүүл...

legacy:Oyun-Erdene Hurelsuh/Oyuk Huuk.jpg

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдоход У.Хүрэлсүх “Ард түмний, нийтийн эрх ашгийн төлөө зоригтой шийдвэр гаргаж байгаарай” гэж захив

legacy:Zasag Oyun-Erdene/Oyun.jpeg

Монгол Улсын Ерөнхий сайдын дүрээр МАН-ын шинэ даргын албан тушаалд томилогдоод Бага хурлын гишүүддээ хандаж үг хэлж буй Л.Оюун-Эрдэнэ. Монголын улс төрд түүнийг аравхан жилийн дотор үсрэнгүй карьер хийсэн хүн байхгүй.

Хуваалцах:540

СЭТГЭГДЭЛ (54)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ц
    Цэндбаатар5 жил өмнө

    Олны итгэлийг дааж шударга сайн ажиллахыг хүсье

  • Ү
    Үнэн5 жил өмнө

    Нэг ч удаа бизнес хийж үзээгүй Хүрэлсүх энэ Оюу-Эрдэнэ, Нямдорж нар яагаад ийм баян болсон юм бэ? Монголын ялзарсан нийгэм мануусын үед лав дуусахгүй бололтой

  • Б
    баярсайхан5 жил өмнө

    монголыг улсыг энэ хүн л зөв замд нь оруулж чадна шуналгүй онцгой нэгэн шүү хожим нь солонгосыг тэр хүн аварсан гэж солонгосчууд ярьдаг шиг монголчууд хожим монголыг оюун-эрдэнэ аварсан гэж ярих байхдаа

  • Б
    Б.Батцэцэг5 жил өмнө

    Хүж Дэлхийд нэр минь л бүтэн байхад болдог. Хүмүүн заяандаа үйлс минь ҮНЭН байхад бүтдэг Ганцаар биш гангарч биш энэрч гандахгүй СЭТГЭЛ минь учирладаг Гал голомт бадрааж ДЭЛХИЙД ахин гайхагдах цаг ирсэн Хан Хэнтийд Хамаг Монголын буян дэлгэрсэн. Бид хамтдаа Хамгийн өв түүхийн хэлхээ Та бүхэндээ АМЖИЛТ × АЗ ЖАРГАЛЫГ БЭЛЭГЛЭЕ 💯🔥🌎

  • У
    Уншигч дэмжигч5 жил өмнө

    Оюун-Эрдэнэ бол сайн шударга монголоо гэсэн зүрх сэтгэлтэй залуу гэж их л дотроо үнэлж дэмжиж явдаг залуу. Ганц би биш олон монголчууд ингэж үнэлдэг, дэмждэг. Харин тэр сэтгэлийг нь битгий л муугаар хариулаасай. Бас тэр Херо Баатар женко хоёртой нийлж битгий муу муухайг хийгээсэй гэж залбирч гуймаар байна даа. Монголын их түүхэнд нэрээ сайнаар дуурсгаарай. Тэнгэрт байгаа өвөөгийнхөө сүнсийг амар тайван байлгаж сайн хүү өсгөжээ гэж бахархахаар сайн ажиллаарай. Монголынхоо төлөө Оюун-Эрдэнэ минь ээ гуйя.

  • Н
    Н нямсүрэн5 жил өмнө

    Ажлын амжилт хүсье. Монголын ирээдүйг залуус та нар авч явах болно, яаралтай цаг алдалгүй Рио Тинтогийн эсрэг тэмцэх ажлаа гүйцээ, ард олон бид уриа лоозонгоо барьж жагсаал цуглаан зохион байгуулж дэмжлэг өгч тэмцэлд нэгдье... Ард түмэн үүнийг л Ерөнхий Сайдаасаа хүсч байгаа... Оюу толгойгоо аварч түмэнд дурсагдах нэр, түүхэнд үлдэх мөртэй яваарай.

  • Г
    Галт5 жил өмнө

    Оюу толгойгоол монголдоо авч үлдэж монголын ард түмэндээ ашиг шимийг нь хүртээх дээр нь овтшаартангуудийн мөнгийг оруулж ирээд давраад байгаа авилагчин жидүүчин луйварчидийг жаахан цэгцэлээд өгвөл чи монгол түмний баатар хүү болноо амжтлт хүсье.

  • З
    зочин5 жил өмнө

    Дамжуулж өгөхөөсөө өмнө бамбараараа ард түмний өмнөх замыг гэрэлтүүлж өгөөрэй

  • Д
    Дуламжав5 жил өмнө

    Азийн хүлэг номыг дахин дахин уншдаг үнэхээр биширч Хариуцсан ажилдаа түүчээ болж монгол хүнээ ёс суртахуунтай болгон дэлхийд нэр нь мандсан монгол хүний ёс суртахуун уламжлалт шашины сургаалыг зүрхэндээ дээдлэн хүмүүны ёс зүйгээ дээдлэн ажилаарай амжилт хүсье

  • Х
    ххх5 жил өмнө

    Намтар түүх нь ямар ч өөгшй мундаг л юм бна амжилт хүсье Улс төрд энд бичсэн гамтар түүх шигээ цагаан байлгаарай

  • Д
    Дуламжав5 жил өмнө

    Амжилт хүсье

  • Э
    Энхтүвшин5 жил өмнө

    Амжилт хүсье. Шудрага ёс тогтоо.Өөр олон зүйл ард түмэн чинь хүсэхгүй байх. Шудрага ёс тогвол бусад зүйл нь аандаа бүтнэ дээ.Оюу толгойн гэрээг шждрага болгоорой. Итгэж найдаж байгаа шүү

  • З
    Зочин5 жил өмнө

    Энэ залууг хүндэлдэг.Харин улсын хэрэг ажлыг гүйцэтгэхэд нь хувийн амбиц нөлөөлөхгүй байгаасай.Бас хүчинд автахгүй зоригтой байгаасай гэж бодох юм.Ард түмэн итгэл найдвараа тавьж байхад хөсөрдүүлэхгүй байгаасай гэж хүсэж бна

  • Н
    Нараа багш5 жил өмнө

    "Юманд учир,Суманд занги бий" -"Хүн хэлэхээс нааш ойлгодоггүй, ...Үг-хүнийг үхүүлж ч болдог Өөдөө дэвшүүлж ч болдог иймээс буруу ойлголттой хүнд зөвөөр ойлгуулах нь чухал юм. Амжилт хүсье!

  • Д
    Далайжаргал5 жил өмнө

    Залуу хүн гэхэд гэр бүлийн хувьд тогтвортой хүн бна

  • А
    Амаржаргал5 жил өмнө

    Амжилт хүсэе

  • З
    Зочин5 жил өмнө

    Залуу манлайлагч улс төрчийн хувьд дэмждэг. Харин өөрийн чинь нэрийг бариад найз нөхөд нь гээд ажил алба алдагдуулаад хов жив зөөгөөд гүйгээд байдаг нөхдүүдийг чинь ойлгодоггүй. Аливаад цэнзүүртэй сайн улс төрч юм бн гэж харж байгаа шүү амжилт хүсье

  • О
    Овгон5 жил өмнө

    Яруу найрагч Б.Лхавгасурэн гуай уламжилалт заншилаар ахмадын хувьд дугнэж цэгнэждээ.Агуу хуний итгэл алдахгуй тэрчээртэй ажиллаарай! Тэвчээр бухнийг ялна.Хар хор,атаархагчидыг тоохгуй байсан нь дээрдээ.Амжилт.

  • Н
    Нуга5 жил өмнө

    Амжилт хүсч ерөөл өргөе

  • Э
    Эхмаа5 жил өмнө

    Зоригтой тууштай сэтгэлээсээ юмыг хийж бүтээе гэсэн хүсэл эрсэлзэл гаднах байдал үг ярианаас нь анзаарагддаг шүү. Ажлын амжилт хүсье. Сайхан монгол эх орныхоо төлөө үнэн бүгдийг бүтээцгээе.амжилт

  • Z
    Zochin5 жил өмнө

    Amjilt

  • L
    Loomaa5 жил өмнө

    Өвөө эмээгийн хүмүүжилтэй хүүхдүүдийн төрх яг мөн шүү. Тийм хүүхдүүд хэзээ ч бурууг хийдэггүй , бас хэрсүү бөгөөд амьдралын асар мэдлэг чадвартай, ухаалаг нэгэн л болсон байдгийн амьд жишээ юм даа. АМЖИЛТ БҮГДИЙН ДЭЭДЭД ХҮРЧ , ЭХ ОРНОО БОГИНОХОН ХУГАЦААНД ХҮЧТЭЙ УЛС БОЛГООРОЙ. Их үйл хэргийн зам нь саадгүй шулуун байгээ.

  • З
    Зочинц5 жил өмнө

    За амжилт хүсье шударга бх хрэгтэйшүү

  • J
    Ja5 жил өмнө

    Amjilt husey huvi hun chigeeree shudarga baigaarai uls eh oronoo geh setgeltei ajillaarai ard tumniihee itgeliig huleesen zaluu bolon dundaj nasnii urhuuded zoriulsan shine tusul nevtruulj ajillaarai

  • U
    unen ug5 жил өмнө

    NYAMJAVAAS HUUHED CHIN TURSUN SHUU DEE. ENIIGee bas timee unen geed shuDRAGA HEL L DEE TEGTELEE SHUDRAGA ESNII TULUU YVDAG YM BOL

  • Д
    Дарь5 жил өмнө

    Эх ороноо гээд шудрага явахад бусад нь бүтээд л явчихна даа.

  • К
    Кенжтой5 жил өмнө

    Сайн хүү. Сайн ажилла. Итгэл даагаарай.

  • N
    Nyamhishig5 жил өмнө

    ta tegeed 60 terbumiin heregee duusgahgui yasiin duusgahgui bl suudaldaa suuhgui gee biz dee

  • З
    Зочин5 жил өмнө

    аав нь байхгүймуу.баатарын дүү гэдгээ мэддэггүй бсиймуу.сонин л юм.яг төрсөн ахнь мөн үү.зүгээр хор найруулдаг ахнь юм бишүү

  • Г
    Гэрлээ5 жил өмнө

    Монголоо гэсэн тууштай сэтгэлээр зүтгээрэй гэж Түмэн олон харж байгаа шүү. 60Н тэрбумын хэргээ эцэслээрэй. Миеэгонбын Энболдыг нэг хэсэг дэмжиж гүйж байсн үе бий, Дараа нь 60н тэрбум, УИХ н даргаас буулгах жагсаалд манлйлж байсан. Гэвч 60н тэрбумн асуудал чимээгүй боллоо.Яагаад?

  • А
    Амар5 жил өмнө

    Чи чаднаа чамд атаархагчид л олон юм ярина бүү тоо.

  • Б
    Бат.5 жил өмнө

    Улс орноо хөгжүүлж,ард иргэдээ жигд чинээлэг амьдралтай болгоорой.Өөрөө битгий баян хүн болоорой.Ард түмэндээ үеийн үед нэр нь дурсагдсан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн,түүхт хүн болохыг ерөөе!

  • Д
    Дсүрэн5 жил өмнө

    Залуу лидерт амжилт хүсье, авах юм их бнаа энэ залууд, ховорхон сайхан хувь тавилан холч ухаан бгаам бнаа, Уйлчлаа

  • У
    уншигч5 жил өмнө

    Тэгээд 60 тэр бумын хэрэг шийдэгдсэн юм уу

  • Б
    Бор5 жил өмнө

    Яасан ч их рэклам бичдийн Хүк ахдаа баярлаж яв одоо ажлаа артүмний төлөө хийж хэн гэдгээ харуул айн Оюуна

  • I
    Irgen5 жил өмнө

    Энэ сайхан эх орны минь хувь заяаг зөв эргүүлнэ гэж найдаж бнаа

  • А
    Аа5 жил өмнө

    Ахийн итгэлт хүн ....дараагийн хүн байхаас яахав........ах нь удахгүй ерөнхийлөгч болно ...тэгээд бид 2 ийн тоглоомоор улс цаашаа явна даа...ах .нь чамайг жаргаанаа...кккк гэж байгаада

  • Z
    Zochin5 жил өмнө

    Lam uvuugiin derged baisan hun hezeech buruu yavahgvi baih shvv daanch dulguun haragddag yum

  • Х
    Ххх5 жил өмнө

    Өөгүй хүн гэж бхгүйээ. Гэхдээ яаж ч бодсон Оюунэрдэнэ мундаг залуу. Ярьж хэлж хийж бгаа зүйлс нь нээрээ л тиймүү дээ гэж бодогддог. Яахав өөр өнцгөөс харж мушгин гуйвуулах харлуулах хүмүүс бас их ба шиг бнаа. Тэд бараг л тэгж бичиж л бгаа болохоос дотроо энэ залуугийн зөв гэдгийг бараг л мэдэрч бгаадоо

  • N
    N.Suvd5 жил өмнө

    Ajliin amjilt husen erooe! Amjiltand buu hour, berhsheeld buu buuj ug. Amidral olon oungtei shuu. Amjilt erooe!

  • И
    Иргэн5 жил өмнө

    Нэр үлдэж бие явдаг хорвоод АТ ЭХорныхоо төлөө зөв шударгаар ажиллаарай

  • З
    Зочин5 жил өмнө

    МУ-ын Ерөнхий сайд БААТАР Херо боллоо доо. Соёлын яамыг татан буулгана гэх байх даа. Цаагуураа бол Баттулга. Харж л байгаарай. Энэ хэд нийлж Хүрэлсүхийг шахсан байна даа

  • Z
    zochin5 жил өмнө

    ynz ,ynziin chumuuseer ooriigoo magtuulaad ,bodvol nogoo avilgalaa sain taraaj ogojdee. Ouunerdne chi chudlaa yrij darga boldog !!! ichmeer um

  • T
    Ts Ganbold5 жил өмнө

    neleen zabaan bantan deet buulaadaa itgej bga sjuu

  • М
    Мижид Алтанцэцэг5 жил өмнө

    🇲🇳Шударга тэгш хувиарлалтын зарчмыг хэрэгжүүлж, орлоготой олон иргэдтэй болгох, 🇲🇳,Монголыг хөгжүүлэхийн төлөө сайн сайхан бүхнийг бүтээхийн төлөө хоёргүй сэтгэлээр зоригтой хүчтэй, шийдвэртэй ,тууштай үнэнч ажиллаарай.Бас биеэ бодож амарч байгаарай.Та чадна.🇲🇳.Бид итгэж байна.🇲🇳

  • Ц
    Цогзолмаа ганчимэг5 жил өмнө

    Саин байна уу миний дүү юуны түрүүнд ажилд нь амжилт амьдралд нь аз жаргал саин саихан бүхнийг хүсьё эгч нь энэ жил тэтгэвэртээ суусан хөдөлмөрлөсөнийхөө үр шимийг хүртээд сайхан л баина сариин 350 аар амидарч баина өвгөнтөйгөө 2 уулаа болж л баина за эгч нь нэг юм хэлэх гээд 2охинтой том нь 6 хүүхэдтэй амьдрахийн эрхэнд УБ т очиж нийтийн байранд сууж тэндээ жижүүр хийж том хүү нь одоо 22 настай тогтсон ажилгүй уг нь ковшийнии курс төгсгөөд заамарт хувийн компануудад ажиллаж баисан овоол туршлагатай болсон гэж боддог уг нь Эрдэнэт хотод амьдардаг юм л даа Тэр Гокод ажилд оруулчихмаар л байх юм заавал үё залгамж гээд баих юм шиг бна лээ мань мэтийн ядарсан айлийн хүүхэд бол саналтгүй юм шиг байна билээ гомдолтой л байдаг би эрдэнэтад 1979 онд ирсэн одоог хүртэл амидөрч баина даа тиим учираас тогтвортой ажилийн байртай болгож өгөхөд тус болоочээ гэж хүсэх гэсэн юм аа эгч нь түшиж тулах ах дүү баихгуй айлийн ганц охин үхэхээсээ өмнө охинийхоо хоолонд хүрч байгаа хүүгий нь тогтвортой

  • A
    Aduuchin Ganaa5 жил өмнө

    Khamgiin saikhan dursamjtai ukhaaral khairalsan odoonii zaluuchuudad surgamjtai dursamjuud bna Erkhem duud Mongoloo gesen setgeltei zorigtoi shudraga Ene ikh erkhem khundtei albaiig tuushtai khashij Ekh orniijhoo ireedui jhugjiliin tuuchee bolj ajillakhiig khuseye

  • Ч
    Чулуунбаатар Пүрэвсүрэн5 жил өмнө

    Би энэ хүүхдийг сэтгэлээсээ дэмжиж ирсэнь их мундаг шударга хүүхэд юм байна элэг би ерөнхий сайд болж байгааг нь дуулаад их баярлаж сууна даа ажилд нь өндөр амжилт хүний дээ эмээ нь

  • Э
    Эмээ5 жил өмнө

    Сайн өвөөгийн шударга хүү минь амжилт хүсье.Ерөнхийлөгчтэйгээ хамтраад эвтэй сайхан ажиллаарай.

  • Д
    Д.Бат-Эрдэнэ5 жил өмнө

    Хойч үед маань ийм залуус олон байгаасай. Учир нь тэдний л амьдрах орон зай, цаг хугацаа шүү дээ. Хүн аз жаргалаа өөрөө дархалдаг.

  • А
    Ахмад сэхээтэн5 жил өмнө

    Сайхан нүүрийн буянтай хүү харагдөад байдаг юм. Зан ахш нь дөлгөөн нийцтэй байрын хүн, учир нь лам хүний дэргэд өссөн хүн юм байна. Их амжилт хүсье! Агуу их шүүмжлэгчид бага л оролдоосой доо!

  • Г
    го5 жил өмнө

    ёстой ховор гоё зургууд байна аа

  • N
    Nice5 жил өмнө

    Goy boljee. Namtar bayan l hun bn. Sain ajillah bhaa. Itgej bn

    • С
      Сугар5 жил өмнө

      Зүгээр л шударга ажиллаарай