Гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг завджээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/цагдаа-1.jpeg

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд орон сууцны найман давхраас согтуу хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт өнөөдөр (2021.1.23) 01.36 цагт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиж, зохих арга хэмжээг авч ажилласан байна. Тухайн үед Б гэх 21 настай эрэгтэй нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас орцны цонхоор үсэрч амиа хорлохыг оролдсон байна.

Дуудлагын дагуу оч аврагчид 25 минут ажиллан, амиа хорлохыг завдсан иргэнийг буулган, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.