Өнөөдөр 30 сая төгрөгийн супер азтан тодорно

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/нөат.jpg

Caption

НӨАТ-ын урамшууллын 2021 оны нэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр (2021.01.24) Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.

Иргэн та 2020 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны нэгдүгээр сарын 23-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Супер шагналын азтан тодорвол энэ удаад 30 сая төгрөг хожих юм.

Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 25,132,077 баримт хамрагдахад супер азтан тодроогүй.

30 мянган төгрөгийн азтан – 22,642

100 мянган төгрөгийн азтан – 2,262

Нэг сая төгрөгийн азтан – 237

Гурван сая төгрөгийн азтан – 25

Таван сая төгрөгийн азтан – 1 тодорсон.

Ингэснээр дээрх хугацаанд худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлсэн 25,167 иргэн азтан болсон юм.