Нийслэлийн найман байршилд хөл хорио тогтоогоод байна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/17р хороо/IMG_5219 copy.jpg

УОК-оос нийслэлд байгаа хамгаалалтад авагдсан, идэвхтэй голомтуудын байршлыг зарлалаа. 
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд доорх 8 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна.
- БГД: 12-р хороо 19-р байр
- БГД: 25-р хороо Голденпарк 303
- БЗД: 26-р хороо Баянмонгол 416
- БЗД: 2-р хороо 4,5-р хэсэг
- СХД: 8-р хороо 50 айлын орон сууц
- СХД: 29-р хороо 141-р байр
- СБД: 3-р хороо 45-р байр
- СБД: 12-р хороо Хангайн 20-778б тоот дахь нийтийн байр
Эдгээр байршлуудад холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгааг анхаарна уу.