Нэг саяын азтанаар 264 хүн тодорчээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
20
legacy:Амараа зураг/maro/нөат.jpg

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдав. Энэ удаагийн тохиролд  2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 26.248.898 баримт  хамрагдсанаас: 

30 мянган төгрөгийн азтан – 23431

100 мянган төгрөгийн азтан – 2362

Нэг сая төгрөгийн азтан – 264

Гурван сая төгрөгийн азтан – 28

Таван сая төгрөгийн азтан – хоёр

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байсан ч азтан тодорсонгүй. Дашрамд дурдахад, супер сугалааны дугаар 23058994 байжээ.