Нийслэлийн зам, талбайн цасыг цэвэрлэж байна

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/түк.jpg

Өчигдөр  орой 21:00 цагаас эхлэн нийслэлд орсон цасыг өнөөдөр  өглөө замын хөдөлгөөний эрч нэмэгдэхээс өмнө цэвэрлэж, давс бодис цацан, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна. 

Зам талбайн цэвэрлэгээний нийт 16 байгууллагын 633 ажилтан, 100 гаруй техник  хэрэгслээр  өнөөдөр  өглөөний 05:00 цагаас эхлэн хотын  гол болон  алсалсан зам, гэр  хорооллын дундын замд давс,  бодис цацан  аюулгүй болгож байгаа аж.