Аюулт үзэгдэл, ослын 169 удаагийн дуудлага бүртгэгджээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/обег ослын дуудлага.jpg

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 18 аймгийн 25 суманд нийт 169 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Үүний 111 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 47 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм. Аюулт үзэгдэл, ослын улмаас 1 иргэн  нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 111 тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.