Дулааны шугамын худагт унасан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/дулаану шугамын худаг.jpg

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дулааны шугамын худагт унасан иргэнийг эсэн мэнд гаргажээ.

Тодруулбал, өчигдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутагт дулааны шугамын худаг руу хүн унасан тухай дуудлага Онцгой байдлын газарт 22:26 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3.5 километр зам туулан 22:31 цагт очиход согтууруулах ундаа хэрэглэсэн 59 настай, эрэгтэй 4 метр гүн дулааны шугамын худагт унасан байсан аж.

Тус иргэнийг 8 минутын хугацаанд худагаас эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ