“Альтернатив” Отгоо МУСТА цол тэмдгээр шагнуулав

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/муста отгоо.jpg

“Альтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан дуучин Х.Отгончимэг өчигдөр /2021.04.06/ Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Монголын рок попын ертөнцөд өөрийн өвөрмөц стиль имиж, дүр төрх, дуу хоолойгоороо орон зайгаа бий болгож чадсан түүний “Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар” зэрэг олон  бүтээл нь залуусын дуулах дуртай дууны нэг болсон.

legacy:Амараа зураг/maro/отгоо дуучин.jpg

Авьяаслаг дуучин бүсгүйн хувьд 30 насныхаа босгонд гэр бүлийн амьдрал зохиож байсан бол одоо дөрвөн хүүхдийн ээж болсон. Тэрбээр өнгөрөгч 2019 оноос уран бүтээлдээ орж, цоо шинэхэн пянзаа гаргаад амжсан юм.

legacy:Амараа зураг/maro/дуучин отгоо.jpg