БХНАУ-тай тохиролцсоны дагуу 20 автомашиныг Замын-Үүд боомтоор нэвтрүүлжээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/замын-үүд.jpg

УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр Замын-Үүд боомтоор  хүнс, ачаа тээвэр хэзээ орж, гарах ирэх талаар ХХЕГ-ын шалган нэвтрүүлэх хэлтсийн офицер, ахмад Б.Баттулга дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр, Замын-Үүдэд 700-гаад машиныг дараалалд оруулсан байгаа. БНХАУ-ын талтай тохиролцсоны дагуу дөрөвдүгээр сарын 7-ноос 20 автомашиныг улсын хилээр нэвтрүүлсэн. Хятадын талаас энэ тоог нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллаж байгаа. БНХАУ-ын ЭСЯ-наас өгсөн мэдээллээр "Цар тахалтай холбоотойгоор хилээ нээхгүй байгаа. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй" гэсэн юм.