Өнөөдөр ЭЕШ-ын бүртгэл дуусна

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:post/чимэг/1111.jpeg

  2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусна. Хэрэв бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр баталгаажихыг анхаарна уу.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/

Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл

Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/

И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/

ЭЕШ-ын шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг анхааруулж байна. Хөл хорионы үед та Боловсролын үнэлгээний төвийн 80149038, 80169058, 80169038 утсанд хандана уу.