Эмнэлгийн хяналтад гэртээ ганцаараа амьдардаг эрэгтэй нас баржээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/цагдаа-1.jpg

  Өнгөрсөн сарын 28-ны өдөр /2021.04.28/ Баянзүрх дүүрэг Шар хадны хороололд хүн нас барсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад 56 настай эрэгтэй ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Амь хохирогч нь гэртээ ганцаараа амьдардаг унаж, татдаг өвчтэй, эмнэлгийн хяналтад байжээ.