УОК: Халдвар аваад эдгэрсэн иргэдийг давтан тунд хамруулахаар болжээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/сувилагч-1.jpg

 Монгол Улсад дархлаажуулалтын ажил ид өрнөж байна. Энэ сарын 8-наас нийслэл дэх дархлаажуулалтын цэгийг хумиж, хөдөө орон нутгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх юм.

Тэгвэл халдвар аваад эдгэрсэн иргэд хоёрдугаар тунд хамрагдах боломжтой гэж УОК-оос мэдээллээ. Тиймээс халдвар аваад эдгэрсэн иргэд яаралтай хоёрдугаар тундаа хамрагдахыг анхаарууллаа. Сануулахад, хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдэд Засгийн газраас 50.000 төгрөг олгохоор болсон билээ.