Нуурын усанд живсэн малчныг эрэн хайж байна

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/хурган нуур.jpg

  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бургас багийн "Хурган" нуураас мал усалж байсан 25 настай малчин А нь нуурын усанд живсэн байна. Энэ тухай дуудлага тавдугаар сарын 6-ны өдрийн 22.30 минутад хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах аврах 71 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.