Шаардлагагүй тохиолдол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/гудамж.JPG

  Улаанбаатар хотод мөрдөгдөж буй хатуу хөл хорионы дэглэмийг маргааш өглөөний 06.00 цагт бууруулна. ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг "Улсын Онцгой комиссоос ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах мэдэгдлийг гаргаж байна.

Цар тахлын аюул хэвээр байгаа тул иргэн та шаардлагагүй тохиолдол гэрээсээ гарахгүй байх

Албан байгууллага, гудамж талбайд хүн олноор цуглуулахгүй байх

Вакцинд хамрагдсаны дараа ч тайвшрахгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлах

гараа байнга ариутгах

Хүн хоорондын зайг ямагт баримтлах зэргийг иргэн бүхэн баримталж, өөрийгөө халдвараас хамгаална уу" гэлээ.