Монгол цэргүүд Ялалтын баярын парадад алхана

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
130
legacy:hereglesen zurag/парад.jpg

Аугаа Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид оролцох гэж байна. Энэ тухай Дорнод цэргийн тойргийн олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Иван Тараев мэдэгдэв.

Монголын цэргийн төлөөлөгчид Улаан-Үд хотод хүрэлцэн ирж, Ялалтын баярын парадын нэгдсэн бэлтгэлд оролцжээ. Тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Буриад улсын нийслэлд болох цэргийн парадад Агаарын довтолгооноос хамгаалах хүчин, хууль сахиулах байгууллагууд, цэрэг-эх орончдын хөдөлгөөнүүдийн 1500 гаруй хүн, 50 гаруй нэгж техник хэрэгсэл оролцох юм. Цэргийн парад олон зориулалттай Су-30СМ сөнөөгч онгоцууд болон Су-25 «Грач» дайрагч онгоцуудын үзүүлэх нислэгээр өндөрлөнө. ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    bbbb

    Anh udaa gej uy bicheed bgaa uym be ulaan talbaid alhaad uztsen shd iim medeelelgui bh gej

  • S
    saikhaan

    Saikhan baina. Zorigt owog deedsiin hucheer odiid bayrlaad ywj baina shuu

  • D
    Dorn

    Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны түүхт 76 жилийн ой тохиож байна. 1945 оны тавдугаар сарын 9-нд зургаан жил үргэлжилсэн дэлхийн II дайн дуусч нацист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тэр өдрийг хүн төрөлхтнийг дайны аюулаас аварсан "Ялалтын өдөр" гэж жил бүр тэмдэглэдэг билээ. Энэхүү түүхт өдөр цар тахлын улмаас сүүлийн хоёр жил Дорнодчуудаа төлөөлөн аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн "Зөвлөлтийн нисгэгчдийн гэгээн дурсгалд зориулсан хөшөө"-нд цэцэг өргөж, мөнхийн бамбар асаан, хүндэтгэл үзүүллээ.

  • A
    Alag

    Зөвлөлт улсын эсрэг Герман улсын түрэмгийлэл эхлэхэд л ЗХУ-тай хамт гэдгээ Монгол улс илэрхийлсэн юм. ЗСБНХУ нацистуудтай тэмцэхэд Монголын үзүүлсэн тусламж нь бодитой, үнэн сэтгэлийн байв ... Монголчууд зүрх сэтгэлийн дуудлагаараа ах дүү ард түмэндээ аль байгаагаа өгч байсан. Тэд лаазалсан хоол бэлтгэх бригадууд, дулаан хувцас оёх цех байгуулж, мөнгө цуглуулах, танк, онгоц худалдаж авах ажлыг орон даяараа зохион байгуулсан юм. Үүгээрээ Монгол Улс фашизмын эсрэг ЗХУ-ыг дэмжиж эв нэгдэлтэй байгаагаа бүх дэлхийд харууллаа. Хэцүү үед Монголын үйлдвэрүүдэд машинуудын ард ажилчид нь зогсож, малчид нь мах, ноос цуглуулж, баатар хөвгүүд нь ах дүү Зөвлөлтийн ард түмэнд туслахаар фронтод явах шийдвэр гаргадаг байв

  • П
    Парад

    Тун саяхны түүх дээ манайхан оролцоод л ирсэн. Үүнийг бичигчийг юу гэмээр юм бэ? Дэлхийгээс тусгаарлагдчихсан байсан юм чааваас хөөрхийг гэж ойлгохыг хичээе дээ.

  • И
    Иргэн

    Сая хүнд 2 хүн нас барчихлаа гээд Дани, Швед улсууд астрасенакаагын вакцинаа бусад оронд бэлэглэнэ гээд германы зурагтаар ярьж бн. Вакцин элбэгсэж байгаа учир Германд астра сенакаагийн вакциныг тариулий гэсэн хүн болгонд тарьж байна. Сервд ямар ч вакцин тариулсан хамаагүй 25 ам $ өгнө гэж бн. Нээрээ л ард түмнийхээ төлөө санаа тавьж байгаа юм бол элчингүүдээ сайн ажиллуулж тэр вакциныг авчирч иргэдээ дархлаажуулаачээ. 2, 3 сарын дараа вакцины хомсдол гэж байхгүй болно гэж германд зарлаж бн.

  • Z
    zochin

    Хөөрхий дөө мэдлэгийхээ хэмжээнд л бичиж дээ

  • З
    зочин

    анх удаа энэ тэр сенсацитай мэдээ тавих гээд өөрийн мэдлэгийг хүмүүст үзүүлэх юм даа,хөөрхий.улаан талбайд алхаж бсан манайханд улаан-үд сонин бишээ.

  • З
    зочин

    Ялалтын баярт манай еөк оролцохгүй юм байна

  • З
    зочин

    анх удаа ч биш ээ

  • З
    Зочин

    Улаан-Үдэд анх удаа болохоос Улаан талбайд тавьсан шүү.Энэ сэтгүүлчдийн мэдлэг,боловсролыг яанаа.Дээр нь хяналт гэж байдаггүй юм уу

  • Z
    zochin

    bitgii hudal bich. 75 jiliin oigoo ulaan talbaid paradad oroltsson shuu. ih medegch guai.

  • B
    BOLD

    ANX UDAA BAIXDAA YAAXAV DEE