Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Төв талбайд цугларчээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/дэмжигчид.jpg

  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зарласан өлсгөлөн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Нойтон өлсгөлөн зарлаж буй гишүүдтэй өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар очиж уулзсан ч өнөөдөр өлсгөлөн үргэлжилж, АН намын гишүүд, дэмжигчид Төв талбайд цугларав.

  УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Эрх баригчид төрийн байгууллагуудаараа дамжуулан Ардчилсан намын сонгогдох эрхэд халдаж байна. УИХ-ын гишүүд болон иргэд ялгаварлан гадуурхагдаж байна. Тэгш эрх, хууль гэж алга. 21 аймгийн 180,000 гаруй АН-ын гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ сонгосныг хүндэтгэхгүй байгаа тул бид энд жагсаж байна" хэмээв.

  АН-ын гишүүд, дэмжигчид "Эрх чөлөө, ардчиллаа аваръя", "Үндсэн хуулийн цэц хууль завхруулалтыг гааруулж байна" гэх утга бүхий бичгүүд барьжээ. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглосон билээ.