ЭМЯ: 804 тохиолдол батлагдаж хоёр хүн нас барлаа

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/mya09.jpg

  Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 804 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 44820 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 737 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 56 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4968 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-2826

Хүндэвтэр-1530

Хүнд-499

Маш хүнд-113 хүн байна.

  Энэ хугацаанд 1320 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 31373 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 162 болсон байна.

legacy:hereglesen zurag/vak09.jpg