Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: Шинээр 477 хүнээс халдвар илэрч, 9 хүн нас баржээ
00

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 477 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 45936 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 448 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 25 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4631 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-2510
Хүндэвтэр-1487
Хүнд-524
Маш хүнд-110 хүн байна.
Энэ хугацаанд 1570 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 34230 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 9 хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 179 болсон байна.



