Ц.Магалжав: Допинг хэрэглэвэл 4 жил барилдуулахгүй гэж хуулийн төсөлд тусгаж байгаа

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
10
legacy:post/чимэг/5d11ce3269fd1.jpeg

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулахтай холбогдуулан хуулийн төсөлд санал авч буй. Энэхүү санал МҮБХ-ноос допингийн асуудлыг тусгаж өгчээ. Энэ талаар МҮБХ-ны тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжав "Допингийн асуудалд МҮБХ-ны 2017 онд допингийн талаар гаргасан журмыг баримтлан хатуу байр суурьтайгаар ажиллана. Хуулийн төсөлд допинг хэрэглэвэл 4 жил барилдуулахгүй гэж тусгаж байгаа. Энэ цаг үед ажиллаж байгаагийн хувьд монгол бөхөд гарч байгаа допинг, бусад ёс бус үйлдлүүдийг арилгахын төлөө хичээн ажиллах бөгөөд хэн нэгэн иргэн, төрийн өндөр албан тушаалтан, бөхийн нөлөөлөлд автахгүйгээр ажиллана" гэсэн юм.