Иргэн Д.Чанцалмаа: Охин минь "Ээжээ би амьдрах итгэлтэй болж байна" гээд л баярлаад байгаа

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 2 мин 4 сек
120
legacy:post/чимэг/ч/ччч/zurag.jpg

    Таван хүүхэд төрүүлж өсгөсөн ч дөрвөн хүүхдээ 14-20 настай байхад нь ээлж дараалан алдсан иргэн Д.Чанцалмаад туслах аяныг манай сайт өчигдөр буюу энэ сарын 13-нд эхлүүлсэн. Учир нь түүнд үлдсэн ганц охин нь 2017 онд гадаад руу сургуульд явахынхаа өмнө авто осолд орж, гурван жилийн турш сууж, босож чадахгүй, нүд нь өнгө ялгахгүй гэртээ байгаа билээ. Түүний эмчилгээний төлбөрт 100 сая төгрөг шаардлагатай бөгөөд БНСУ-д эмчлүүлвэл бүрэн эдгэрэх боломжтой гэсэн хариу аваад байгаа юм.

Өчигдөр өглөө 10.00 цагт эхлүүлсэн хандивын аянд иргэд маш идэвхтэй оролцож, орой 22.00 цагийн байдлаар ээж, охин хоёрын дансанд 9 сая төгрөг цугларсан байна.

 Иргэд хандив өгч эхэлсэнтэй холбогдуулан бид иргэн Д.Чанцалмаагаас зарим зүйлийг  тодрууллаа. Тэрбээр, “Сэтгэгдэл маш өндөр байгаа. Охин бид хоёр өдөржингөө хөөрч баярлалаа. Нүд нь өнгө ялгахгүй тул нийтлэлийг би уншиж өгсөн. Сонсоод “Ямар сайхан юм бэ, ээжээ. Хэрвээ би эмчилгээндээ орж чадахаар болвол өөрөө хөл дээрээ зогсож чадна, тиймээ” гээд баярлаад зөндөө уйлсан. Охиноо уйлахаар би ч бас дагаад уйлчихдаг юм. Бид хоёр баярласандаа баахан л уйллаа. 

  Сайхан сэтгэлт хүмүүс маш их залгасан. Тэгээд амжилт хүсч, хурдан эдгээрэй гээд урмын үг хэлж байна. Түрүүн хүртэл нэг залуу залгаад хоёр гурван сайн зайран дагуулаад гэрт чинь очиж бөөлж өгье гэсэн. Энэ мэт олон хүмүүс надтай холбогдож байгаа. Дансанд “Тэнхээтэй байгаарай, хүчтэй байгаарай, хөөрхөн охин нь босоод ирнэ ээ” гэх мэт гүйлгээний утгатай мөнгө орж эхэлсэн.

Одоогийн байдлаар 9 сая төгрөг цугларсан байна. Өмнө нь бид хоёр бас хэд хэдэн газар хандаж мэдээлэл бэлтгүүлж байсан. Тухайн үед 10 сая төгрөг цуглаад байсан. Түүнтэй нийлээд 20 сая төгрөг байна. Охин бид хоёрт одоо л нэг гэрлийн үзүүр харагдаж эхэллээ. Охин минь "Ээжээ би амьдрах итгэлтэй болж байна" гээд л баярлаад байгаа. Тусалж дэмжиж, хандив илгээж буй Монголынхоо ард түмэндээ маш их баярлалаа. Мөн олон нийтийн сүлжээнд бидний мэдээллийг хуваалцаж шэйр хийж байгаа бүх хүнд маш их талархаж байгаагаа хэлмээр байна” гэлээ. 

  Хандив өгөх хүсэлтэй албан байгууллага болон хамт олны мэдээлэл, хандивын явцын талаар тухай бүрд нь манай сайт мэдээлж байх болно. Дөрвөн хүүхдээ алдсан иргэн Д.Чанцалмаад зулайг нь үнэрлэх ганц үрийг нь үлдээхэд тусалцгаая.

ХАНДИВЫН ДАНС:

Хаан банк 5166038881 Чанцалмаа /ээж/

Хаан банк 5057612911 Нандин-Эрдэнэ /охин/

Холбогдох утас: 98970087 /Д.Чанцалмаа/

Сэтгүүлчтэй холбогдох утас: 91218491

legacy:post/чимэг/IMG_4799.JPG legacy:hereglesen zurag/одон.jpg

Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн хоёрдугаар одон авч байсныг батлах бичиг баримтыг хавсаргав.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2021/05/15

    Хурдан эдгээрэй. Эрүүл энх байж урт наслаарай.

  • М
    Мөнхөө2021/05/15

    Ээж битгий их уйл .Сүү өргөж инээмсэглэж өөрийгөө ч гэсэн хөглөж Байгаарай Амжилт

  • М
    Мөнхөө2021/05/15

    Сайхан бодол сэтгэл тэвчээрийг ялан дийлж удахгүй явна охин минь Урагшаа давшаад бай Ах дүү ард түмэн чинь дэмжиж бгаа шүү

  • Т
    тунгаа2021/05/15

    Хөөрхийдөө хурдан эдгээрэй би 2 хүүхэдтэй хүүхэнд тулсаад байсан сэтгүүлч хүүхэнийг энэ 2 т туслаад хандивын аян зохиогоосой гэж бодож байлаа яамайдаа амжилт хүсье олны хүч оломгүй далай гэж болох байхаа

  • М
    М2021/05/15

    Үнэхээр сайн бөө бий ховор олж өгнөө.

  • ❤
    ❤2021/05/14

    eviidee barag 4 jil garui ingej zovj bgn bn . Handivt idevhtei orood ogoorei🙏🙏

  • З
    зочин2021/05/14

    хөл дээрээ босноо, охин минь, олны хүч оломгүй далай, хүмүүсээ бага гэлтгүй туслаарай

  • У
    Урантогос2021/05/14

    Нээрээ үнэн шүү энэ доор сэтгэдэл оруулсан ыы д баяраллаа онгодоо хүлээж ав гээд л баахан мөнгө нэхнэ.Хамгийн зөв гарц бол эмнэлгээ бараадах би мөнгө хийчихлээ Чанцалмаа эгчээ зүгээрээ бурхан та хоёрын талд байнаа энэ бүхэн ард хоцроноо жаахан цаг хугацаа хэрэгтэй шүү.Та эмээ болно олон ач зээ нарт дарагданаа таныг харахад маш их гоё нүдэнд дулаахан эгч байна та хоёрыгоо эрүүл саруул болоод онгоцноос инээд баяр жаргал цацаруулан буунаа гэж би мэдэж байна.Монголчуудын гэгээн цагаан сэтгэл залбирал таны охиныг заавал босгоно баяраллаа эгчээ та энэ дэлхийн хамгийн мундаг ээж бас Нямбаатар сайддаа баяраллаа тэр дайрсан жолоочийг олоод өгчихөөч худрагагүй новш байна аав ээж нь ч гэсэн

  • Ы
    ыы2021/05/14

    БӨӨ НАР ХЭРЭГГҮЙ. ТАНАЙ ОХИН ОНГОДТОЙ ЮМ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ХЭЛЭЭД БААХАН МӨНГӨ НЭХНЭ ШҮҮ.

  • З
    Зочин2021/05/14

    Бөө нар аюултай шүү. Хандивын мөнгөөс чинь салгах гэж элдвээр айлгаж магад шүү. Бөө нарааас л хл байвал зүгээр дээ. Сайн бөө байдаг л байх гэхдээ хулхинууд хэт олон болсон.

  • А
    ах2021/05/14

    тэрбумтангууд, багабаньд нар хандив өгвөл нүгэл чинь нэмгэрэх болондоо

  • M
    mngl2021/05/14

    hoorhiidoo khurdan edgeerei