Туул голд машинтайгаа урссан иргэдийг аварчээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/усанд машин урсах шөнө.jpg

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний зүүн талд “Туул” голд  дөрвөн хүнтэй автомашин усанд урсаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнийн  01:35 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн “Аврах анги-105”-ын бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан алба хаагчид ослын газарт очиход 30-31 насны гурван эрэгтэй, 28 настай эмэгтэй нар “Toyota Sai” загварын автомашинтай урсаж байсныг завь, аврах олс ашиглан гаргаж, иргэдийн амь насыг нь авран хамгааллаа. Иргэд та бүхэн усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.