Б.СОДНОМДАРЖААГИЙН ЭЭЖ: ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдоржид маш их баярлалаа

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
40
legacy:hereglesen zurag/NewFolder/Ontslokh/Javzmaa.jpg

Улсын дээд шүүхээс өнөөдөр С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж шүүхээс ял аваад байсан Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн. Тэгвэл яг одоо цагдан хорих 461 дүгээр ангиас Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргаж авахаар Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа хүрэлцэн иржээ. Тэрбээр энэ үеэрээ хэвлэлийнхэнд дараах байр суурийг илэрхийллээ.

Б.Жавзмаа "С.Зориг агсны хэргээр олон хүнийг хэлмэгдүүллээ. Миний хүү бараг 7 жилийн хугацаанд хэлмэгдлээ. Энэ хугацаанд хүүгээ гаргахын төлөө баригдсан өдрөөс нь хойш хөөцөлдлөө. Өнөөдөр эцэст "үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцн"э гэдэг ардын зүйр үг шиг үнэн гэж зүйл байдгийг харлаа. Хүүгээ батлан даалтад гаргаж авах тохиолдол надад бүрдсэнд маш их баяртай байна. Хүүгээ гаргахаар 461 дүгээр хорих ангийн гадаа ирлээ. Үнэн юм үнэнээрээ л байдаг юм байна. Худлаа байсан бол энэ зүйл хэзээ ч бүтэхгүй байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайддаа маш их баярлалаа. Би энэ хүнийг огт танихгүй. Ц.Нямдорж сайд энэ хэргийн араас маш олон жил явсан. Бараг 6 жилийн турш миний хүү Б.Содномдаржааг хэлмэгдүүлсэн хэргийн төлөө явлаа. Ард түмэндээ хандаж баярлалаа л гэж хэлмээр байна" гэлээ.

Баяр

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Нямдоржийн оролцоо бараг биш бхаа, Тэр бүхнийг мэдэж бгаа даа

  • Л
    Лод

    Яадаг ч байсан ЭХ хүн үрийнхээ төлөө яаж явдгийг энэ хөгшин ганц харуулсан да хүү нь буруутай буруугүй нь хамаагүй эх бол эх л баыдаг юм өн

  • Б
    Баясаа

    Улс төр л бүү орсон байгаасай

  • З
    зочин

    ээ бурхан минь ингэж нэг элэг нь дэвтэх гэж хадлан гаа хадаж байсан хүү нь долоон жил