Шинэ цэргүүдээ дэглэсэн байлдагч нарт 6 сарын хорих ял оноожээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/чи/empde.jpg

Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд шинэ цэргүүдээ дэглэж буй халагдах цэргүүдийн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Тодруулбал, уг хэрэг Хүндэт харуулын 032 дугаар ангид гарсан байдаг. Улмаар хэргийг шалгаж, албаа хаагаад халагдаад явсан М, О, Э нарыг гэм буруутайд тооцож, тус бүрт нь 6 сарын хорих ял оноожээ. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр Баянзүрх дүүргийн шүүхээс шийдвэрлэсэн байна.