Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Найзыгаа шургаа модоор цохиж, аминд нь хүрчээ
70

Согтуурсан үедээ найзыгаа хөнөөсөн харамсалтай хэрэг Хөвсгөл аймагт гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Түнхэл сумын нэгдүгээр баг Хойд ац 32 настай эрэгтэй М гэгч нас барсан байдалтай олдсон байна. Хэргийг шалгахад, түүний аминд найз болох 34 настай эрэгтэй Д гэгч халдсан бөгөөд тэд хамтдаа согтууруулах ундаа хэрэглэж, улмаар Д нь согтуурсан үедээ М-ийн толгойг шургаа модоор цохиж, амь насыг нь хохироосон байна.
Д-г саатуулсан бөгөөд хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.



