БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд халдсан С-г 461 дүгээр ангид саатуулжээ

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:Амараа зураг/энх-амга.jpg

Өчигдөр буюу тавдугаар сарын 21-ний 18.00 цагийн орчимд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан руу хутга барьсан этгээд дайрч, танхайрсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Түүн рүү дайрсан хэмээн сэжиглэгдэж байгаа иргэн С гэгчийг цагдаагийн алба хаагчид саатуулжээ. Тодруулбал, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 37 настай, эрэгтэй С гэгчийг холбогдуулан баривчилж ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хүргэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.