ЕВРО-2020: Орос хожиж, хэсгээ гарах боломжоо хадгалж үлдлээ

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:Euro2020/maxresdefault.jpeg

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр орой Улаанбаатарын цагаар 21:00 цагт В хэсэгт багтсан Оросын шигшээ баг Финландтай хоёр дахь тоглолтоо хийсэн. Энэ тоглолтод Оросын шигшээ өрсөлдөгчөө 1:0-ээр хожиж, энэ Еврогийн анхны хожлоо авлаа.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Миранчук 45 дахь минутад оруулсан юм. Ийнхүү Орос 3 оноотой болж, хэсгээс гарах боломжоо эргүүлэн авлаа. Хэрвээ энэ тоглолтод л оноо алдсан бол хасагдах шатанд шалгарах боломж нь маш бага хувьтай болох байсан юм.

Дараагийн тоглолтоо Оросын шигшээ баг Данитай хийнэ. Данийг хожиж чадвал асуудал бүр ч шийдэгдэнэ. Гэхдээ тэнцээ авахад хэсгээсээ хоёроор гарах онолын боломж бий. Учир нь Дани хоёр дахь тоглолтоо Бельгитэй хийх учраас хожигдох магадлал өндөртэй. Цашлаад гуравдугаар шатанд Бельгийн шигшээ Финландтай тулах хуваарьтай. Бас л Бельги хожих магадлал өндөр. Тиймээс Оросын хувь заяа одоо өөрсдөөс нь шалтгаалахаар болов.

Sports.mn

legacy:Euro2020/Screen Shot 2021-06-17 at 09.50.45.png