Атланта Филлиг хожиж, цувралд 3:2-оор тэргүүлж эхэллээ

Спорт
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Trae-Young-4.jpg

Дорнод бүсийн плэй-оффын цувралын Филаделпиа 76, Атланта Хокс багуудын цувралын тав дахь тоглолт болж 109:106 харьцаатайгаар Хокс хожлоо. Ингэснээр цувралын харьцаа 3:2 болж Атланта цувралыг тэргүүлж эхэллээ.

Өнөөдрийн тоглолтод Трэй Янг 39 оноо 7 дамжуулалт, Жон Коллинс 19 оноо 11 самбар авчээ. Харин Филлигээс Жөэл Эмбийд 37 оноо 13 самбар, Сэт Көрри 36 оноо 7 холын шидэлт амжилттай болгосон байна.

Цувралын зургаа дахь тоглолт бямба гарагт Атланта хотод болох хуваарьтай.