С.Энхболд: Шагнал урамшуулал, Сүхбаатарын талбай дээрх бөөгнөрөлөөс болж халдварын тоо нэмэгдсэн

Улс төр
UBn team
Унших: 1 мин 5 сек
30
legacy:Vaktsin/tyhdkl;.jpg

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, асуултад хариуллаа.

-Халдварын тоо 2700 гарчихлаа. Огцом нэмэгдчихлээ шүү дээ?

-Халдварын тоо сүүлийн 3,4 хоногт огцом нэмэгдсэн. Мөн эмнэлгийн орны ачаалал нэмэгдээд байна. Орны хүлээгдэл үүсч, нөхцөл байдал хүнд байна. Халдварын тохиолдол өсч байгаа нь олон шалтгаантай. Үүний нэг нь цэвэр иргэдийн хөдөлгөөнтэй шууд хамааралтай. Тавдугаар сарын 22-нд хөдөө орон нутгийн зам нээсэнтэй холбогдуулан иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, халдварын тоо нэмэгдсэн. Мөн шагнал урамшуулал, Сүхбаатарын талбайн бөөгнөрөл ч нөлөөлсөн. Түүнчлэн вирусийн хувирал, мутацилагдсан хэлбэр байхыг үгүйсгэхгүй. Олон зүйл нөлөөлж байна.

-Зургаадугаар сарын 15-нд халдварын тоо буурна гэж та бүхэн тооцоолсон. Гэтэл энэ тоо бүр нэмэгдчихлээ. Ямар тооцоо судалгаагаар ийм тооцоолол гаргасан бэ?

-УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагууд хамтарч тооцоо судалгаа гаргадаг. Ялангуяа математик тооцоолол гаргадаг эрдэмтэд тухайн үеийн нөхцөл байдал, халдварын тохиолдол, хүн амын вакцинжуулалт гээд олон зүйлийг нэгтгэж тооцоолол гаргадаг. Энэ тооцооллыг хийхэд зургаадугаар сарын 15-наас хойш халдварын тоо буурна гэсэн тооцоолол байсан. Гэвч механик хүчин зүйл, хөл хөдөлгөөн ингэж нэмэгдэнэ гэж тооцоолоогүй. Халдварт өвчин бол цэвэр хөдөлгөөнтэй шууд холбоотой. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Сүхбаатарын талбай дээр ямар их бөөгнөрөл үүсэв. Маш олон хүчин зүйл нөлөөлж, тохиолдлын тоо нэмэгдлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Baagii2021/06/18

    Сонгуулийн дүйвээнээр л алдагдсан шүү дээ.

  • Z
    Zochin2021/06/18

    Ish chaavaasdaa pildaga ch amitan boldoo. Songuuliin surtalchilgaa gj nemj helchih yos zuigui orovdmoorch amitan boldoo

  • И
    Иргэн2021/06/18

    Чиний тайлбар ч нэг иймэрхүү л юм байна даа, чааваас гэж. Орон нутагт тараад байгаа халдвар чинь хэд нь Сүхбаатарын талбайгаас үүссэн байхуу. Өвчин дээр улс төр хийж засаг төртэйгөө нийлэн, бурууг өөрсдөөсөө зайлуулах нь ЭМийн сайдын ажил мөн үү. Чи энэ улсын ЭМ ийн сайд шүү. МАН ын сайд биш.