ИРГЭД: Цахим наадам тэмдэглэх мөнгөө цар тахал, аюулт өвчнийг дарахад зарцуулмаар байна

Сурвалжлага
UBn teamУнших: 2 мин 45 сек
210
legacy:post/6 сар/6,17/6.18/196407133_352321429848172_89833679989949031_n.jpeg

Цар тахлын үед Үндэсний их баяр наадмыг нийслэлд цахимаар хийх, орон нутагт зохион байгуулахыг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Хэдийгээр цахимаар хийх шийдвэр гаргасан ч адилхан мөнгө зарцуулна, бэлтгэл ажилд хүмүүс бөөгнөрнө гэж шүүмжлэл байсаар байгаа юм. Тиймээс уг асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.

legacy:post/6 сар/6,17/6.18/196774563_2692725144360199_3185395037869797786_n.jpeg

Иргэн н.Мягмар "Цахим наадам гээд байгааг ойлгохгүй юм. Телевизээр бөх барилдаж, морь уралдах юм уу. Сонин шийдвэр гаргаж байх юм. Наадам хийж, наргихаа хойш тавиад цар тахалтайгаа тэмцэхгүй бол улс оронд аюул учраад байна. Харин наадам хийх гэж байгаа төсвөө аюулт цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад, мөн үйлдвэр нь зогссон ЖДҮ-чид болон шашны газарт зориулах хэрэгтэй. Түүнээс биш баяр наадам тэмдэглэнэ, төсөв нь 10 тэрбут гээд таахалзаад байж болохгүй. Дархлаажуулалт 80 хувьдаа хүрлээ гэж мэдээлж байгаа ч өвчлөл буурахгүй хэвээр байна. Энэ жилдээ баяр наадмаа бүр болих хэрэгтэй"

legacy:post/6 сар/6,17/6.18/198695205_958219298312294_4230328632821803923_n.jpeg

Иргэн М.Ганбаяр "Энэ жилдээ наадмыг цахимаар ч зохион байгуулаад хэрэггүй. Энэ өвчин чинь нийслэлд гэлтгүй хөдөө орон нутагт ч тараад замбараагаа алдлаа. Тиймээс баяр наадам тэмдэглэхийг дэмжихгүй. Халдвар гараагүй байхад иргэдээ баахан хорьж цагдчихаад одоо өчнөөн тохиолдол бүртгэгдэж, өдөрт арваараа шахуу амиа алдаж байхад зүгээр суугаад байгааг нь гайхаж байна. Цахим наадам тэмдэглэх мөнгөө цар тахал, аюулт өвчнийг дарахад зарцуулаасай. Энэ өвчнөөс болоод хөдөө гэр орондоо ч очиж чадахгүй байна. Наадмаа л өнжчих. Эрүүл саруул явбал ирэх жилийн наадам үзнэ гэдэг дээ"

legacy:post/6 сар/6,17/6.18/202040180_198023838872680_7173085250091133716_n.jpeg

Иргэн н.Дашням "Энэ төр засаг наадам хийх гээд сагсалзаад байх хэрэггүй. Аюулт өвчнөө дарах хэрэгтэй. Наадамд зориулах тэр их мөнгөөрөө ариутгал халдваргүйжүүлэлт хий. Гудамж талбайд ариутгал хийгээд байсан чинь бүр болчихож. Засгийн газар их муу ажиллаж байна"

legacy:post/6 сар/6,17/6.18/194757112_390662432332973_3639252453899900760_n.jpeg

Иргэн н.Сандуйжав "Наадам хийх шаардлага алга. Өвчин зовлонгоо л хурдан дарж авмаар байна. Эрүүл байхад дахиад олон жил наадам үзнэ дээ. Цахим наадам хийсэн ч хүмүүс зохион байгуулна, хүмүүс оролцоно. Уяач хүүхэд, бөхчүүд, уяачид гээд л бүгд л оролцоно шүү дээ. Тиймээс цахим наадмаа ч гэсэн бүр болиод харин тэр төсвөө халдварын эсрэг арга хэмжээ авахад зориулах хэрэгтэй. Бүх нийтээрээ эрүүл байвал баярлах цэнгэх цаг зөндөө гарна. Наадам хийвэл халдвар тэр хэрээрээ тархах болно"

legacy:post/6 сар/6,17/6.18/197565140_2215390801929502_4471544282147924999_n.jpeg

Иргэн н.Амарсайхан "Цахим наадам хийнэ гэж байхаар тэр мөнгөө цар тахлын үед нэн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч нартаа урамшуулал олгох хэрэгтэй. Хэдийгээр Ардын хувьсгалын 100 жил тохиож бүгд баярламаар байгаа ч яг энэ цаг мөчид, цар тахлын үед тэмдэглээгүй нь зөв"

legacy:post/6 сар/6,17/6.18/194968082_187663299951516_8614230641857442305_n.jpeg

Иргэн н.Амарсайхан "Энэ жилдээ цахим наадам хийх хэрэггүй санагдаж байна. Өвчин зовлон, нас баралт нэмэгдээд байхад баяр тэмдэглэх нь зохимжгүй. Хүн ардынхаа эрүүл энх байдлыг хамгаалъя гэвэл нэг удаа өнжсөн нь дээр. Харин тэр төсвөө иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зарцуулаасай гэж бодож байна. Байдал маш хүнд байна шүү дээ"

legacy:post/6 сар/6,17/6.18/200953755_149151390611550_8044685252014853159_n.jpeg

Иргэн н.Нарангэрэл "Цар тахлын үед цахим наадам хийх нь буруу. Тэр төсвөөрөө эмнэлгүүдэд амьсгалын аппарат, бусад хэрэгтэй зүйлийг нь авч өгөх хэрэгтэй. Маш их хүн халдвараар нас барж байхад баяр наадам хийж, баяр тэмдэглэх нь утгагүй юм. Ковид намжсаны дараа наадмаа хийж болно шүү дээ"

legacy:post/6 сар/6,17/6.18/197096587_333816328186358_5582749535379981572_n.jpeg

Иргэн н.Эрдэнэ "Хүн бөөгнөрөхгүйгээр цахимаар наадамлах нь ер нь зөв. Мэдээж Үндэсний их баяр наадам юм чинь тодорхой хэмжээнд тэмдэглэх л хэрэгтэй" гэсэн байр суурийг иргэд илэрхийлж байна.

Э.Мягмарнаран

Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR PRADHAN5 жил өмнө

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • З
    зочин5 жил өмнө

    Наадам хийсний оронд амьсгалын аппарад авах илүү мөнгө гарвал гал гарахад зориулан ганц ус цацдаг онгоц авбал яасан юм Монгол улсаа бодооч дээ

  • З
    Зочин5 жил өмнө

    Энэ бол алсын хараа ? Арматурын үнэ нэмэгдэх алсын хараа?

  • З
    зочин5 жил өмнө

    Наадамд зориулах 10 тэрбум төгрөгөөр хүчил төрөгчийн өтгөрүүлэгчийг худалдан авах хэрэгтэй. Нэг хүчил төрөгч өтгөрүүлэгчийн үнэ 550 доллар буюу монгол мөнгөөр 1573,000 мянган төгрөг гэсэн үг. 10 тэрбум төгрөгөөр 6357 ширхэг хүчил төрөгч өтгөрүүлэгч худалдан аваад улаанбаатар хот 21 аймаг сумдуудаа хүчил төрөгч өтгөрүүлэгчээр хангавал яасан юм бэ?

  • Х
    Хүүхэд5 жил өмнө

    Унаач хүүхдүүд эрсдэлд орохгүй юу

  • З
    зочин5 жил өмнө

    энэ өдрийн мэнд.наадам жил бүр болдог тийм учраас цахим надам хийх хэрэггүй эрүүл байвал ирэх жилийн наадам ойрхон байна.төсөв мөнгө улс орон хэцүү байгаа энэ цагт нэг удаа ч гэсэн тэр мөнгөө хадгалаад ямар нэг хэцүү байгаа зүйлд зарцуулмаар юм

  • O
    Orosiin erliiz5 жил өмнө

    Ene setgvvlch dandaa hyatadiin erliizvvdees tvvgeed asuuchjee! Naadam hiilgvi yahav

  • Н
    Наадам болно шүү .5 жил өмнө

    Наадам болно шүү . Наадам хийлээ гээд улс хоосрохгүй ээ. Америкт байгаа 11 хаус аа зарж эмнэлэгтээ зарцуулаа . 150 - 400 сая доллар авч луйварийн гэрээ байгуулсан хүмүүсээс тэр их доллар аа авч ажилгүй иргэддээ тараа . Рио тинто оюу толгойгоос жилд хэдэн арван тэрбум долларын баялаг хуу хамж татвар ч төлөхгүй арайл их даварч байнаа . Баялгийн эзэд нь хувь хишигээ хүртэе ээ . Ганц наадам хийлээ гээд улсын төсөв өрөнд орох гээд байгаа юм уу .

  • И
    иргэн5 жил өмнө

    нэг жил өнжөөч дээ олимп өнжөөдө байхад манайх шиг ядуу орон өвчнөө л дарж авах хэрэгтэй дээ

  • О
    о5 жил өмнө

    хэлбэрдэх л юмдаа

  • И
    Иоү5 жил өмнө

    Нэг хэсэг нь гашуудаад ,нөгөө хэсэг нь наадамдах юм ууу.Энэ нэг сагсуу бацаан маскгүй зун гэж бүлтрээд ёайсан хаана байна тэр чинь

  • М
    Мрш5 жил өмнө

    7 сарын 11 нд 20,30 аараа нас барсанч наадам тэмдэглээд байх уу.Энэ засаг үнэхээр мулгуу юмааа

  • З
    ЗОЧИН5 жил өмнө

    МАНАЙ ХӨГШЧҮҮЛ ИХ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ АЙЛДАЖ БАЙНА. ЁСТОЙ АМЬДРАЛЫН ТУРШЛАГА , УХААН ГЭЖ ЭНЭ Л БАЙХ

  • З
    ЗОЧИН5 жил өмнө

    Наадам хийх биш гашуудал зарлах цаг болчихоод байна.

  • Т
    Туяа5 жил өмнө

    ТҮҮХТ ТӨРТЭЙ ТУСГААР УЛС юм чинь цахимаар төрийн наадмаа хийх ёстой.Харин хүмүүс гэртээ дэглэмээ барьж ухамсартай байцгаая!!! Оркууд аа!!!!!

  • M
    mmm5 жил өмнө

    tsahim naadam hend ch hereggui. Covidtoigo temts. Yuun naadam huvaaj idej yyj mungu hysahin dontoi novshnyyd chn

  • З
    зочин5 жил өмнө

    Цахимаар наадмаа хийгээд гэр гэртээ наадамлая. Харин хүмүүс гэртээ л бай . зөлөмжийг ягштал мөрд. Гадуур тэнэхээ больцгооё

  • G
    gar5 жил өмнө

    Humuus mini uursduu khicheekhgui bol neg khun neg amisgaliin apart ugalaad hereggui shuu. ter gadaad oron geed baigaa nukhduud chini manaikhan shig nag gert tsuglaad arkhidaad nairalaad baidag khumuus bish shuu

  • З
    Зочин5 жил өмнө

    Наадмаа хойшлуулаа.Өвчний тохиолдол ихсээд байхад юун наадам бэ? Тэр их мөнгөөрөө эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тариагаа авбал дээрдээ

  • Z
    Zochin5 жил өмнө

    Ymr hun yriltslaga avaad dursee budegruulj icheed bgaa ni, survaljlagch nar yum bol tsaraigaa nuudag ni yaj bgaa

  • Z
    zochin5 жил өмнө

    chaldvar ,uchlee zogsoo. Ert oroi naadam temdeglej amjinaa.