Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 162 иргэн иржээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/6 сар/6,17/6.18/IMG_2830-6xztmse3w9bp0btx2bmvrav72dlppq2bp9n95aw05ds-6yut0tq18q69youo6vk33bjcfqgrsqb37aqsz73j5ts-6zb6hkh9lz3sl5ndudqvba8frb0g50mr9k4eaao27nk.jpeg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг өчигдөр оройны 19:21 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.

Тус нислэгээр 162 иргэн ирж, “Орентал”, “Дрийм”, “Наранбулаг”, “Туушин”, “Новотел” зочид буудлуудад тусгаарласан байна.

Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 46 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.