Полын эзгүйд Финикс бүсийн аваргын эхний хожлыг авлаа

Спорт
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/201079502_10159297517018996_8632048061344377339_n.jpg

Өрнөд бүсийн плэй-оффын финалын шатад таарсан Финикс Санс, Лос Анжелэс Клиппэрс багуудын цувралын эхний тоглолт болж 120:114 харьцаатайгаар Финикс хожлоо.

Финиксээс Дэвин Бүүкэр 40 оноотой трибл дабл хийж багаа хожилд хөтөлсөн бол Крис Пол коронавирусийн улмаас тусгаарлалтад байгаа билээ. Харин Клипперсээс Пол Жорж 34 оноо 5 дамжуулалт, Рэжжи Жексон 24 оноо 6 самбар авчээ.