ТЭВЧЭЭР ТАСАРЛАА: Төр засгаас мөнгө гуйгаагүй, зүгээр л ажлаа хиймээр байна

Сурвалжлага
Б.АмарбаясгаланУнших: 2 мин 46 сек
240
legacy:Амараа зураг/тэвчээр тасарлаа/IMG_7376 copy.jpg

ААН-үүд Тэвчээр тасарлаа хөдөлгөөнд нэгдлээ

Сүхбаатарын талбайд өнөөдөр баярын, маргааш нь гашуудлын жагсаал болдог уламжлал тогтлоо. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын парадын дараа коронавирус халдварын улмаас нас барсан иргэдэд гашуудал илэрхийлж иргэд талбайд нэгдсэн бол өнөөдөр үйл ажиллагаа нь тасалдаж хүнд байдалд орсон бизнес эрхлэгчид "ТЭВЧЭЭР ТАСАРЛАА" хөдөлгөөнд нэгдэж өөр нэгэн "гашуудал"-ыг илэрхийлэв.

legacy:Амараа зураг/тэвчээр тасарлаа/IMG_7378 copy.jpg

ААН-үүд Тэвчээр тасарлаа хөдөлгөөнд нэгдлээ

Манай сурвалжлах баг өнөөдөр "ТЭВЧЭЭР ТАСАРЛАА" хөдөлгөөнийг төв талбайгаас сурвалжиллаа. Хөдөлгөөнд нэгдсэн бизнес эрхлэгчдийн зүгээс аж ахуйн нэгжүүдээ ялгаварлан гадуурхахгүй байх, халдвар хамгааллын дэглэм баримтлан ажлаа хийх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардаж байгаа аж.

Энэ үеэр иргэн Б.Бат-Эрдэнэ "Би караоке ажиллуулдаг бизнес эрхлэгчдийн төлөөлөл болж ирлээ. Манай байгууллагын хувьд эхэн үедээ ажилчдынхаа цалингийн тодорхой хувийг өгдөг байсан. Хөл хорионы давтамж ихсэх тусам ажилчдын цалин, түрээс, бараа материал гээд олон асуудал гарч эхэлсэн" хэмээн ярилаа.

legacy:Амараа зураг/тэвчээр тасарлаа/207495357_202217038471136_972351290820764463_n.jpg

ААН-үүд Тэвчээр тасарлаа хөдөлгөөнд нэгдлээ

Мөн "Энэ бүх асуудлыг ярилгүй хоёр жил орчим боллоо. Би гурван хүүхэдтэй. Миний гурван хүүхдэд төр, засгаас мөнгө өгөөдөх гэж би хэлэхгүй. Би ажлаа л хиймээр байна. Энэ үгийг хэлэх гэж л энд ирсэн" гэж иргэдийн төлөөлөл Х.Өсөхболд хэллээ.

legacy:Амараа зураг/тэвчээр тасарлаа/208917678_339146901151172_2475872875344094832_n.jpg

ААН-үүд Тэвчээр тасарлаа хөдөлгөөнд нэгдлээ

Тэгвэл илбэчин Э.Манчир "Би ресторанд илбэ үзүүлдэг юм. Хүмүүс, хүүхдүүдийг хөгжөөх соёл, урлагийн төрлийн ажил эрхэлдэг. Нэг жил зургаан сарын хугацаанд бараг ажилгүй байлаа. Нэг нээгээд буцаагаад хаагаад байгаа болохоор тогтвортой ажлаа хийх нөхцөл алга" гэв.

legacy:Амараа зураг/тэвчээр тасарлаа/208547412_491525398805331_5758635422646082337_n (1).jpg

ААН-үүд Тэвчээр тасарлаа хөдөлгөөнд нэгдлээ

Харин эмч мэргэжилтэй иргэн С.Ундрам "Би эмнэлгийн байгууллагад ажилладаг хэдий ч энд үзэл бодлоо илэрхийлэхээр иргэн хүнийхээ хувьд ирсэн. Халдварын тохиолдол өсөхийн хэрээр эмнэлгийн ажилчид ачааллаа дийлэхгүй, өвчин тусаж байна. Үүнээс болоод хүний нөөцийн дутагдалд орж байна. Тэнд ажиллаж байгаа эмч өвдөхөд үндсэн цалингаа ч авч чадахгүй байна" гэв.

legacy:Амараа зураг/тэвчээр тасарлаа/203336318_317822956659146_7742187426882493321_n.jpg

ААН-үүд Тэвчээр тасарлаа хөдөлгөөнд нэгдлээ

Бизнес эрхлэгчдийн төлөөлөл О.Үзмээ "Манайх 15 ажилтантай байсан. Одоо эхнээсээ гарсаар байгаад тав, зургаа л үлдчихсэн байна. Тэр хэд маань хэзээ онгойх бол гээд хүлээж сууна" гэлээ.

legacy:Амараа зураг/тэвчээр тасарлаа/208950143_319994079796423_1771221127034864589_n.jpg

ААН-үүд Тэвчээр тасарлаа хөдөлгөөнд нэгдлээ

Хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг комедиан Д.Амартүвшин “Флашмоб бол урлагийн төрөл. Энэ бол жагсаал, цуглаан биш. Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл тулгарч байгаа асуудлаа цаасан дээр бичээд аваад ирсэн. Ингээд халдвар хамгааллын дэглэмээ бариад флашмоб хийж байна.

Уг нь бид төр засгаас гуйх ёсгүй. Ажлын байр бий болгож, татвар төлж байгаагийнхаа хувиар энэ хүнд үед ажлаа явуулах эрхтэй. Тиймээс гурван шаардлага тавьж байгаа. Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэдэд, 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчлэхэд бэлэн байна. Төр засаг вакциндаа итгэж байгаа бол, 1024 бөхийн барилдааныг халдвар хамгааллын дэглэм баримтлуулаад зохион байгуулж чадаж байгаа бол үйлчилгээний байгууллагууд мөн үйл ажиллагаа явуулах боломж олгох ёстой" хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.

legacy:post/6 сар/6,24/IMG_7333 copy.jpg

ААН-үүд Тэвчээр тасарлаа хөдөлгөөнд нэгдлээ

Аж ахуй эрхэлдэг бизнес эрхлэгчид энэхүү "ТЭВЧЭЭР ТАСАРЛАА" хөдөлгөөнөөрөө өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн Улсын Онцгой комисс болон Засгийн газарт шаардага хүргүүлж байгаа бөгөөд шаардлагыг нь хүлээж авахгүй бол ирэх долоо хоногийн даваа гарагт эсэргүүцлийн жагсаал хийхээ мэдэдлээ.

Сурвалжилсан: Б.Амарбаясгалан

Гэрэл зургийг: Г.Жавхаатөгөлдөр

legacy:Амараа зураг/тэвчээр тасарлаа/IMG_7315 copy.jpg

ААН-үүд Тэвчээр тасарлаа хөдөлгөөнд нэгдлээ

legacy:Амараа зураг/тэвчээр тасарлаа/IMG_7321 copy.jpg

ААН-үүд Тэвчээр тасарлаа хөдөлгөөнд нэгдлээ

legacy:Амараа зураг/тэвчээр тасарлаа/IMG_7323 copy.jpg

ААН-үүд Тэвчээр тасарлаа хөдөлгөөнд нэгдлээ

legacy:Амараа зураг/тэвчээр тасарлаа/IMG_7343 copy.jpg

ААН-үүд Тэвчээр тасарлаа хөдөлгөөнд нэгдлээ

legacy:Амараа зураг/тэвчээр тасарлаа/IMG_7346 copy.jpg

ААН-үүд Тэвчээр тасарлаа хөдөлгөөнд нэгдлээ

legacy:Амараа зураг/тэвчээр тасарлаа/IMG_7377 copy.jpg

ААН-үүд Тэвчээр тасарлаа хөдөлгөөнд нэгдлээ

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин5 жил өмнө

    захиалгатай жагсагчид

  • И
    ИРГЭН5 жил өмнө

    УРАВСАН ХУЛГАЙ,АЛУУРЧИН ЭЛБЭГДОРЖ ГАДНЫ ЭЗДИЙНХЭЭ ДААЛГАВАРААР 7САРЫН НЭГНИЙГ ДАВТАХ,ЦААШИЛБАЛ ӨНГӨТ ХУВЬСГАЛ ХИЙЖ УЛС ОРНЫГ ИРАК,ЛИВИЙН ЗАМААР ОРУУЛЖ СҮЙРҮҮЛЭХ АЖИЛЛАГААГ УДИРДАН ЯВУУЛЖ БАЙНА.

  • А
    ААӨХРӨЖЭНЭ5 жил өмнө

    ОЛНООРОО ЦУГЛАЖ БОЛОХГҮИ , БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭЖ БОЛОХГҮИ , ЗАИГАА БАРЬ , ХҮҮХЭД ГУАЗАНД Ч ОРЖ БОЛОХГҮИ ГЭЭД БАИХАД ЭНЭ ЗАСГИИН ГАЗАР НААДАМ ХИИЖ ЦАР ТАХЛЫН ХУУЛЬ ЗӨРЧИХ ГЭЭД БАИГААГ ЕР ОИЛГОХГҮИ ЮМ .

  • А
    АРДЧИЛАЛ БУРУУГҮЙ5 жил өмнө

    МОНГОЛ АРДЫН НАМДАА НААД ҮГЭЭ ХЭЛНЭ ҮҮ

  • И
    Иргэн5 жил өмнө

    Амь насаа бод

  • Z
    zochin5 жил өмнө

    kkkkkkkk

  • 6
    60 ТЭРБУМ5 жил өмнө

    60 тэрбумаар албан тушаал наймаалдаг МАНгасууд одоо цар тахлын үед цагаандаа гарч төсвийн мөнгөнөөс 600 ТЭРБУМ цар тахалд зориулж гаднаас хандивласан 11 ИХ НАЯАД төгрөгийг самарч дуусгалаа Ардууд бид одоо бүгд Ковид тусч настайчууд нь үхэж дуусаад тэтгэвэр авах хүнийг тоог цөөлөх бодлогот шилжиж байна даа Бид туйлдаж байна шүү

  • З
    Зочин5 жил өмнө

    Бизнэс нь нээгдэхгүй байгаа улсууд мөнгөний ажлаа л хийж байна шүү дээ. Амьдрах арга юм даа. Хөлсний комент бичээч, хөлсний жагсагч, хөлсний өлсөгч, хөлсний фото эвлүүлэгч, хөлсний нийтлэлч, нэвтрүүлэгч гээд олон олон шинэ мэргэжил үүссээн.

  • З
    зочин5 жил өмнө

    За больцгоо.Мөнгөөр энд ирж суусан уу? Тэгээд яахав тахал тусаад хавтгай үхэл дундуур та нар сөнгө олмоор байна уу?

  • З
    зочин5 жил өмнө

    энэ бол худлаа явуулга одоо наад хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг жижүүрийн жүжгийг хэн тоох юм бид л лав гэртээ байна гадуур гарахгүй

  • З
    зочин5 жил өмнө

    үйлчлүүлэгч байхгүй бол та нарч яах юм, Худлаа улс төржихөө больж үз , юун гадуур хоол идэх шаардлага байхгүй хүнд нээх цэвэр сэтгэл гаргаж үйлчилж чаддаг юм шиг

  • Д
    ДД5 жил өмнө

    Та хэдийн дураараа зан, эрх бусдын эрх ашигаар хязгаарлагддаг юм. Та нар үйлчилгээгээ нээсэнч ухаалаг хүн танаар үйлчлүүлэхгүй. Наад ажиллагаа чинь мөнгө төгрөг нэхснээс долоон дор. Ер нь цаад санаа нь мөнгө нэхэж байгаа хэрэг бусуу. Залуу хүмүүс улс орноо, ард түмнээ багач гэсэн бодож сураач.

  • N
    no naadam5 жил өмнө

    no naadam

  • З
    зочин5 жил өмнө

    Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана.

  • Б
    Б.Отгонбаяр5 жил өмнө

    Олноороо цуглаж болохгүй гээд байхад заавал олноороо цугларч зай барихгүй байхыг уриалаад байх юм.Тоглоомын газар урлагын газруудыг үнэндээ нээх боломжгүй гэдгийг ухаарах хэрэгтэй.

  • Ш
    шаардацгаая аа5 жил өмнө

    Оюун-Эрдэнэ 300000-ийг өгсөн нь ч өнөөдрийн тахалтай тэмцэхэд хаана ч үгүй байнаа. Өгснөөаөө хэдэн зуу дахин нуглаж татвар төлөгчдөөс босгосон мөнгөөс ил далд хулгайлдаг ш дээ. Салбарын сайд нар МАН санхүүжүүлэх мөнгө босог гэж шахаж мөнгө босгож чадагүй бол зайл гэж дарамталж мөнгө хулгайлуунаа. Хөлний бичээрээ улс "чадлаараа туслаад" байхад өөрсөдөө арчаагүй ухааны юм бичүүлнээ. хөгийн хогийн зантай эрхэмүүд дээ гэж.Эднийг нэг ч ч өдөр зүгээр байлгахгүй шахаж шаардацгаа

  • З
    Зочин5 жил өмнө

    ковид МАН-ы хулгайчидад асар их ашиг авцарч байгаагаас албаар тарааж сунжруулж хөл хорио гэдэг бизнес хийж байгаа. олон Монголын үхэл зовлон өгөр хүүкчидийн ашиг олох хэрэгсэл болж байгаа

  • З
    зөв зөв шаард5 жил өмнө

    Өнөөдрийг 19 зууны сүүл үеийн дайн дажинтай зүйрлэх утгагүй ээ. МАН-ын дарга Оюун-Эдэнэ ээ хөлсний бичээ нар чинь хоцрогд байнаа ккк

  • Z
    zaluu5 жил өмнө

    haramsaltai hereg amidraliin toloo ooroon temc jduu uls chin chadahaaraal tuslaad bna bishuu

  • Z
    z5 жил өмнө

    амьдарч чадахгүй бол үхэлдээ та нараар тутахрүй

  • У
    уншигч5 жил өмнө

    Та нарын тэр баар сав чинь хэнд хэрэгтэй юм. Тэр дотороо мөрөөр үх та нарын шуналд жирийн иргэд үхэхийг та нар тоохгүй байна

  • Э
    эгч нь5 жил өмнө

    миний дүү нар арай арчаагүй бна 45 оны дайнд лeнин град 3сар тог усгүй бүслэгдээд бж бсан монголын залуучууд арчаагүй архи чид гэртээ хоолоо идэж бгүй юм уу

  • Z
    zochin5 жил өмнө

    zov ,chalaasnii mongogui chechuu bna

  • И
    иргэн5 жил өмнө

    Караоке болон хоолны газар гэх мэт халдвар тараах өндөр эрсдэлтэй газрууд орлогынхоо төлөө хүмүүсийг эрсдэлд оруулсан ч хамаагүй гэсэн шиг хандлага гаргаж болохгүй. Түр ч болсон өөр юм хийгээч дээ. Өлсөөгүй л байна даа. Үнэхээр өлсөж үхэх дээрээ тулсан бол нэг юм бодож л таараа. таксинд явах ч юмуу. хүмүүс янз бүрээр л амьдралынхаа төлөө тэмцэж бна. Онлайнаар юм зарах онлайнаар сургалт явуулах ..... гэх мэт