АНУ-д дүрвэсэн БНХАУ-ын тагнуулын дарга COVID-19 өвчин алдагдсан мэдээллийг дамжуулжээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/wuhan132.jpg

БНХАУ-ын тагнуулын албаны дарга АНУ-д дүрэвсэн талаар олон улсын сайтууд мэдээллээ. Тэдгээрийн нэг болох republicworld.com сайт дээр гарсан мэдээллийн орчуулгыг хүргэж байна. Тус сайтад мэдээлснээр,
"БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын дэд сайд Дон Жинвэй Ухань дахь вирус судлалын хүрээлэнгийн COVID-19 халдварын талаар алдагдсан мэдээллийг АНУ-д дамжуулжээ.

АНУ-ын тагнуул, батлан ​​хамгаалах, гадаад бодлогыг хамарсан мэдээллийн төв болох SpyTalk-ийн тайланд дурдсанаар Дон охин Янгийн хамтаар өнгөрсөн хоёрдугаар сарын дунд үе Хонг Конгоор дамжин АНУ руу дүрвэсэн гэсэн цуурхал таржээ.

Тэрбээр COVID-19 цар тахлын гарал үүслийн талаар Байдений засаг захиргааны байр суурийг өөрчилсөн чухал мэдээллийг хүргэсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна" гэжээ.

Эх сурвалж: republicworld.com