Ш.Энхийн-Одын баг Леброн Жэймсийн хүүгийн багтай тоглож хожлоо

Спорт
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/9696-1.jpg

МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-д тоглох Монголын анхны тамирчин болох зорилготой өдгөө АНУ-д сурч, сургуулийнхаа багт тоглож байгаа билээ. Түүний сургуулийн баг өнөөдөр NBA-ийн супер од Леброн Жэймсийн том хүү Броннигийн багийн эсрэг тоглож 99:97 харьцаатайгаар хожлоо.

Тус тоглолтыг Леброн Жэймс үзэн, хүүгээ дэмжсэн байна. NBA-ийн гурван удаагийн аварга Дэнни Гриний зохион байгуулж буй “The Battle: Summer Showcase” хэмээх тэмцээний хүрээнд дээрх хоёр баг тоглож, Ш.Энхийн-Одын баг ялалт байгууллаа. "247Sports" сайтын гаргасан чансаагаар Бронни Жэймс 2023 оны NBA-ийн драфтын ангийг 28-д жагсчээ.