Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
М.Анхцэцэг Монголын баг тамирчдын 43 дахь Токиогийн олимпын эрхийг авлаа
00

Хүндийг өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэгийн Токиогийн Зуны 32 дугаар олимпын наадамд оролцох эрх нь албан ёсоор баталгаажсан байна.
Тодруулбал, Өчигдөр буюу баасан гарагт Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос МХӨХ-нд захидал илгээн албан ёсоор мэдэгджээ. Ийнхүү "Токио- 2020" олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд Монгол Улсаас гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ Э.Билэгсайхан нар хүчээ сорихоор болж байна.



