Бакс Атлантаг хожиж бүсийн аварга боллоо

Спорт
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:Амараа зураг/212356902_10158430079077817_7971803623118309060_n.jpg

Дорнод бүсийн плэй-оффын финалын шатад таарсан Атланта Хокс, Милуаки Бакс багуудын цувралын зургаа дахь тоглолт болж 118:107 харьцаатайгаар Бакс хожлоо. Ингэснээр Милуаки Бакс баг бүсийнхээ аварга болж финалын цувралд Финикс Санстай өрсөлдөхөөр боллоо.

Өнөөдрийн тоглолтод Баксаас Крис Миддлэтон 32 оноо 7 дамжуулалт, Жрү Холидэй 27 оноо 9 дамжуулалт өгсөн байна. Харин Атлантагаас Трэй Янг 14 оноо 9 дамжуулалт, Кэм Рэддиш 21 оноо 6 холын шидэлт гүйцэтгэжээ.